Хүн бүр мэдэж байвал зохих 50 зүйлc

Twitter Print
2017 оны 12-р сар 03-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс өөр хоорондоо гадаад өндөр намаас авхуулан хурууны хээ хүртлээ, цаашилбал зан араншин гээд ижил төсгүй зүйлс маш олон. Яг л уулын мод урт богино, Африкийн тахын эрээн судал давтагддаггүй гэдэг шиг хийж чадах эсвэл хийж чадахгүй зүйлс ч бас ондоо. Иймээс сонирхолдоо автан хүмүүсийн чадахгүй зүйлс гэхээс тэдний хийж чадах нийтлэг шинжүүдийг мэдэх гэсэн үндсэн дээр энэ талаар бичсэн судалгаа, санал асуулгыг үзэв. Ингээд Samantha Ettus-ын ном болон Yahoo Answer-аас гарсан үр дүнгүүдээс эмхэтгэн  50-д багтаан хүргэхээр шийдлээ.

1. Унтах. Мэдээж, бүгд л чаддаг зүйл гэхдээ илүү сайн унтаж нойр авахыг суралцсаар л байгаа.

3. Гар дээр суниах, сууж босох. Өглөө бүр, унтахын өмнө хийж байх нь өөрийн биеийг ажилд бэлдэж байна гэсэн үг. Эрч хүч авах.

4. Зөв хооллох. Тийм. Эрүүл байхын үндэс.

5. Өндөх чанах, шарах. Протейны их нөөц, хамгийн түргэн, хэн ч идэж болдог.

6. Кофе найруулах. Үнэндээ хувь хүн ямар төрөлд дуртайгаас хамаарах авч гадны зочид ирэхэд бас нэг өөр.

10. Гал асаах. Гал нь амьдралын чухал хоёр зүйл болох гэрэл болон дулааныг гаргадаг.

11. Компьютер ажиллуулах. Одоо цагт мэдэж байвал зохих зүйл болчихлоо.

12. Google-ыг үр дүнтэй ашиглах. Таны хайсан бүх л зүйл байж болно.

13. Хиймэл амьсгал хийх ба гахааг гаргах. Ойр дотны хүмүүс эсвэл ойр байгаа хэн нэгэнд таны тусламж хэрэг болохыг үгүйсгэхгүй.

50 Зүйлc - Хүн Бүр Мэдэж Байвал Зохих

14. Механик хурдны хайрцагтай автомашин жолоодох.

15. Гарын доорх зүйлсээр хоол хийх (ядаж л бантан).

16. Муу мэдээг хэлэх. Зарим хүмүүс албан ёсоор хийдэг ч аль нэг өдөр тэр хүн нь та ч байж болох юм.

17. Дугуй нөхөх, солих. Автомашин барьж яваа л бол энэ зүйл тохиолдох хугацаагаа хүлээгээд сууж байдаг гэхэд буруудахгүй. Бэлтгэл заавал хангасан байх.

18. Ажлын ярилцлага давах. Хүн бүр л ажлын ярилцлага өгдөг. Үүнийг дээд хэмжээнд гүйцэтгэхгүй бол сайн ажил олдохгүй л гэсэн үг.

19. Цагаа зөв зохицуулах. Дэмий зүйлд цаг үрэх хэрэггүй. Гэхдээ заримдаа байж болох юм (кайф авдаг зүйлс).

20. Хурдан унших. Богино хугацаанд гол санааг барьж чаддаг байх.

21. Нэр цээжлэх. Хэн нэгэн танд хандаж “Хэнээ” гэхэд ямар санагдах уу?

22. Нүүх. Нүүнэ гэдэг шинэ газар очих сайхан боломж боловч эд юмсаа цэгцлэхээс авхуулаад, хурааж буулгах хүртэл хэдэн төрлийн дүрэм байдаг шүү.

23. Цагдааг аргалах. Жижиг асуудлаас болоод хоригдохыг хүсэхгүй л биз дээ.

24. Зүг чигийн баримжаатай болох. Хэн ч аялахаас татгалзахгүй тэгвэл зүг чигээ хэрхэн баримжаалж сурах аргуудыг судлаарай.

25. Анхны тусламж. Шарх боох мэт ойр зуурын анхан шатны тусламж үзүүлэхэд та эмч байх шаардлагагүй.

26. Машин зогсоолд параллел байрлуулах (кармаалах – нэг эгнээнд).

27. Архи дарс хэрэглэх тохиолдолд өөрийн хэмжээг мэддэг байхаас гадна тааруулж чаддаг байх..

28. Сайн хүнс сонгох. Гэртээ ирээд авсан хүнсээ үзтэл муудсан хүнсний ногоо, мах гэх мэт томоохон бэлэг болох болно. Хадгалах хугацаа болоод, задалсаны дараах хэрэглэж дуусах хугацааг заавал харж байх.

29. Алх, хадаас, хөрөө зэрэг багажыг ашигладаг байх. Хэдий оффисын ажил хийдэг ч ийм зүйлд ур дүйтэй байвал зохино.

30. Бяцхан данс хөтлөх. Багагүй өрөнд орсоноо мэдэх тоглоом бишээ. Энгийн данс хөтлөх нь үүний түлхүүр болно.

31. Дор хаяж хоёр хэлээр ярих.  Хамгийн их хэрэглэгддэг нэг эсвэл хоёр, нөгөөх нь сонирхолын дагуу байж болно.

32. Зарга мэдүүлэх. Энэ бол нэг төрлийн бусдад өгөх том бэлэг юм. Бас үнэгүй. Санал гомдол гаргах нь үргэлж алдаатай зүйлсийг засах зүг рүү хандуулдаг.

33. Тохиролцох. Сайн наймаа мэдээж ашиг авчирна.

34. Бусдыг анхааралтай сонсох. Их сонсож бага ярих нь ихийг сурч багыг өнгөрөөнө.

35. Багахан нийтийн илтгэл тавьчдаг байх. Магадгүй дарга танаас “сүүлийн хугацаанд юун дээр ажиллаж байгаагаа танилцуулахыг” асуух зэрэгт гайгүй сайн бэлтгээд танилцуулчихдаг байх.

36. Зураг даруулахдаа инээх. Ихэвчлэн хүмүүс мартчихдаг эсвэл дургүй байдаг нь гайхалтай.

37. Хэрэгцээтэй тохиолдолд тэмдэглэл хөтлөх. Хэрэгцээгүй тэмдэглэл хэрэглэгддэггүй.

38. Зочидод элгэмсэг найртай байх. Үгүй бол үлдсэн амьдралаа зочид буудлаар явж ч магадгүй.

39. Эхлүүлэх. Агуу сэтгэгч, гүн ухаантан Аристотель нэгэнт “Сайн эхлэл бол ажлын хагас нь” гэж хэлсэн байна. Ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол сайн эхлэл хийж дадах.

40. Газрын зураг болон GPS-тэй ажиллах чадвар эзэмших. Хүн ам олноор сууришсан газар эсвэл зэлүүд нутагт хаана ер нь хаана ч байсан эдний хэрэглээ тасрахгүй. Том хотод 100 метрийн цаана байгаа зүйлийг олох гэж өдрийн хагасыг зарж болзошгүй.

41. Товч хадах. Тохиолддог л зүйл. Ийм зүйл дээр хүнээс асуухгүй шидчихдэг байвал зүгээр. Хэцүү биш шүү дээ.

42. Биеийн байцаалт, хувийн мэдээллээ хамгаалах. Чухал зүйл. Найдвартай арга хайж олох. Тоглоом биш энэ төрлийн луйвар залилан өндөр хөгжсөн.

43. Худал яриаг таних. Урьдчилан сэргийлэх арга зам, хүний үгээр үг бүү хий гэдэгтэй холбогдоно.

44. Хувцас дээрх толбо арилгах. Энэ нь дахин нэгийг худалдан авахаас хамаагүй дээр зүйл. Хэрхэн арилгах уу гэдэг нь учиртай цаанаа.

45. Гэр цэвэрлэх. Амьдрах орчин ялангуяа ажлын, зочны өрөөг байнга эмх цэгцтэй байлгах нь бусад зүйлсийн зохион байгуулалтад шууд нөлөөлдөг.

46. Хүүхэд авах (тэврэх). Хүүхэд унагах гэдэг таны хүсээгүй зүйл надад итгээрээ худалдан авсан хүүхэлдэй биш шүү.

47. Муу зуршлыг зогсоох. Ямар ч муу зуршлыг сонирхоод оролдож болох л юм. Гэхдээ сониуч зан хэтэрвэл юу гэдэг билээ?. Хэрэв муу зуршилтай бол түүнээс татгалзах зоригтой, ухамсартай байх.

48. Уучлал гуйх. Ямар ч тохиолдолд уучлал гуйх нь олон сайн үр дүнтэй байдаг.

49. Цусны даралт шалгах. Нас ахих тусам хүн бүрт л тохиолддог зүйл. Өөрийн болоод бусдын биеийн байдал болоод цусны даралтыг шалгаж мэддэг байх. Хэрэв муухан бол төгс мэддэг болтлоо хийгээд хэрэггүй.

50. Хөзөр тоглох. Хамгийн энгийн тоглоом, нэг хайрцаг хөзрөөр олон төрлийн тоглоом, хаана ч тоглож болдог.

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.