Гэрийн бизнес эрхлэж, эсвэл сонирхож буй хүмүүсийн дагаж мөрдөх 8 зарчим

Twitter Print
2015 оны 11-р сар 28-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Та сэдвийн гарчгийг уншаад гэр бүлийн бизнестэй андуурч магадгүй энэ хоёр өөр зүйлүүд юм. Эсвэл бүр монгол цагаан гэрийн наймаа гэж ойлгож бас болох юм тэр бүр ч биш. Голдуу гэрийн бизнес (Home business) нь үйл ажиллагаа удирдагч (boss)-ын гэр оффист үндэслэн хамаарах хууль дүрэм, лицензийн дагуу олгогддог цөөн хүний орон тоотой бизнес юм. Хэрэв та гэрийн бизнесс эрхлэх гэж байгаа бол дээрхи нөхцөлүүдийг хангасны дараагаар үйл ажиллагаанд хэрэг болох оффисийн эд зүйлүүдийг худалдан авсан байх шаардлагатай (өндөр хурдны интернет, гэрийн утас, компьютер, аж ахуйн нэгжийн банкны данс, шуудангийн хаяг, орлого зарлагын хуудас гэх мэт).

Хожим томоохон байр суурь эзэлсэн бизнесүүдийн талаас багагүй хувь нь энэхүү замаар замнаж оргилын өндөрт гарсан тохиолдол их бий. Тэгэхээр үндсэн зөвлөгөөндөө анхаарая энэ бол Emma Jones-ын өөрийн амжилтан дээр тулгуурлан бичсэн зөвлөгөө юм, үүнээс өмнө нэг хэлэх зүйл байна, гэрийн бизнес гэдэг бол түүнийг хийж байх явцад сайн ч муу ч үр дүнтэй байсан  таатай  мэдрэмж авж байх хэрэгтэй юм л да. Учир нь мөнгө олохын тулд хүсээгүй, дургүй зүйлийг хүчлэн хийж байгаа бол яагаад ч амжилтанд хүрэхгүй байх.

ахын гэрийн бизнесс

1. Юунаас сэтгэл ханамж авдаг вэ? Сайн чаддаг өөрийн сонирходог зүйл дээрээ үндсэл. Ажиллаж байхдаа байнга эерэг энерги авч байдаг зүйлийг сонгоороо энэ таны хобби/сонирхол/сайн чаддаг зүйл байж болно.

2. Төлөвлөгөө гарга. Хэрхэн зах зээлээ судалсан бэ? түүнд тулгуурлан ажлын ерөнхий төлөвлөгөө гаргаарай. Үүнд санхүү ба хагас жил бүрийн төлөвлөгөө багтана.

3. Social network ашигла. Гэрийн бизнес эрхэлэгч бусад эзэдтэй холбогдон халуун яриа өрнүүлэн, энд та стрессээ тайлхаас гадна тэд бол үнэ төбөргүй бизнес зөвлөгч нар байх болно.

4. Гэртээ хамгийн тохиромжтой газрыг хай. Галын өрөө ба угаалгын өрөөнөөс зайдуу газрыг сонгохыг хичээгээрээ. Өрөөний ойролцоо ямар нэгэн тэмдэг байвал зохих бөгөөд магадгүй “Оффис” гээд ч бичиж болох бөгөөд гэр бүлийн гишүүд болон найз нөхөд эсвэл гадны зочид таныг ажлаа хийж байгааг төвөггүйхэн мэдэх болно. Гэрийн бизнесс цаганд шахагдахгүй давуу талтай байдаг боловч анхаарал төвлөрөх манайхаар онгод орсон үедээ ажиллах л хэрэгтэй шүү дээ.

5. Эксперт байх.  Өөрийн чиглэлдээ мэргэшсэн бүхнийг чадагч нэгэн гэж өөрийгөө бодох (зөвхөн бодох бишээ хийх). Үйл ажиллагааны дагуу social media-д бичих,тайлан гаргах, ном эсвэл сэтгүүлд хэвлүүлэх чадвартай болох шаардлагатай. Ингэснээр таныг бусад хүмүүс таниж эхэлнэ.

6. Суралцахаа хэзээч зогсоож болохгүй. Эксперт байх үндсэн зарчим энэ бол суралцах ойр хавьд тань ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй орчинд чих тавь, амжилтанд хүрсэн үлгэр жишээ хүний хэвэлсэн ном, хэвэлмэл олж унших зэрэг нь таныг энэ тал дээр хөгжүүлэх бөгөөд тэндээс дахин өөрийн бас нэг шинэ санааг босгож ирэх боломжтой болдог.

7. Орчинтой байнга холбоотой бай. Харилцаандаа ахаарч олон нийтийн харилцааны ч юмуу илтгэлийн курс эсвэл клубд бүртэгүүл, энэ нь таныг оффисоосоо түр ч болов гаргах шалтаг болох бөгөөд гархаасаа өмнө таны утсанд хэрэгтэй мэдээлэл, электрон захиа бүрэн гүйцэд ирж  буй эсэхийг шалгаарай.

8. Алтан гурвалжин. Гурван зүйлд цагаа бүрэн зарцуул: Үйлчлүүлэгчийн харилцаа, бизнесийн хөгжил ба удирдлага, эдгээр зүйлсэд зохистой цагыг гаргаж чадвал таны бизнес аяндаа л сайжрах болно.

гэрийн бизнесс аав хүү хоёр

Энд хэдэн төрлийн гэрийн бизнесийн жишээ гаргалаа:

1. Гэрийн дасгалжуулагч

2. Хувийн брендийн вино

3. Интернет дэлгүүр

4. Ном бичих

5. Урлагийн хичээл

6. Цэцэрлэгийн тохижилт

7. Тайлбарлагч

8. Стрессийн зөвлөгч

9. Сэтгэл зүйч

10. Модон эдлэл

11. Иогийн зөвлөгч

12. Гэрийн багш

13. Хүүхэд харах үйлчилгээ холбох

14. Зөвлөгч (бүх төрлийн)

15. Хувийн эмч

16. Хувийн өмгөөлөгч

17. Бүртгэл тооцоо, санхүүгийн зөвлөх

18. Веб дизайн

19. Зурагчин

20. Өр цуглуулах агентлаг

21. Бакери

22. Машин зайлуулах үйлчилгээ

23. Виртуал ажлын туслагч

24. Хурим зохион байгуулагч

25. Консьерж

26. Комьпютер засвар

27. Хивс цэвэрлэгээ

28. Бизнесийн туслах

29. Имиж бүрдүүлэгч

цаашаа бичээд байвал таны сэтгэсний хирээр жагсаалт гарах боломжтой учир ингээд дуусгая. Эцэст нь таны гэрийн бизнест амжилт хүсье.

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.