Алхалт бол хүний бие махбодийн үндсэн хөдөлгөөн

Twitter Print
2020 оны 05-р сар 30-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

Бидний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийн ихэнх хэсэг нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой. Иймд та бүхэн аль болох цахилгаан шат хэрэглэхгүй, ажлын утас болон хэрэгцээт зүйлсээ өөрөөсөө хол тавих, ажлын байрны дасгал хийх, гэртээ гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийж, бүжиглэх, сунгалт байдлаар гэрээ цэвэрлэх гэх мэтээр идэвхтэй хөдөлгөөн хийгээрэй.

Дасгал хөдөлгөөн бүх насны хүнд зайлшгүй хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн нь цусан дахь холестерин, триглицерид, муу өөх, тосны хэмжээг бууруулах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай. Таргалалт, зүрх судасны өвчлөл нь хөдөлгөөний идэвхгүй байдлаас үүсдэг. Судалгаагаар хүн өдөрт хамгийн багадаа 10,000 алхам алхах ёстой байдаг байна.

Алхалт нь хүний бие мах бодийн үндсэн хөдөлгөөн юм. Алхахад биднээс ямар нэг тоног төхөөрөмж, байр, талбай шаарддаггүй, хүний эрүүл мэндэд эрсдэлгүй, жилийн ямар ч улиралд хийхэд тохиромжтой байдгаараа онцлогтой. Алхалтыг тайван удаанаар эхлэн дунд зэргийн эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж амьсгалын болон зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэн идэвхтэй хөдөлгөөн болгож болно. Та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл 10,000 алхалт хийх шаардлагатай гэж ДЭМБ-аас зөвлөдөг байна.

Идэвхтэй хөдөлгөөн хийснээр сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлэх, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны даралт ихсэхээс сэргийлэх, үе мөчний хөдөлгөөн сайжирдаг ач тустай. Урин дулаан цаг ирж буй энэ үед алхалтыг идэвхтэй хийж, эрүүл мэнддээ анхаарч, нийтээрээ дархлаагаа дэмжицгээе.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (182.160.34.61) 2019-10-03 20:41
      • 0
      • 0

      Elchin said gedeg ug ni tuhain uls ornii nuir tsarai. Ingen ulsiin ner hund gutaaj bga durakuudiig ahij toriin ajild tomiloh hereggui.

      Хариулах