Сэтгүүлчид даатгалд хамрагдлаа

2015 оны 11-р сар 27-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам өнгөрсөн 10 сарын 16,17-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Энхэүү урлагийн наадмын ерөнхий дэмжигч байгууллагаар ажилласан Практикал даатгал компаний хамт олон өнөөдөр амласан ёсоороо урлагийн их наадамд амжиллтай оролцсон сэтгүүлчдэд нийт 90 сая төгрөгийн даатгалын гэрээ байгууллаа.

Мөн энэ үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар даатгалд хамрагджээ.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, зураглаач, найруулагч зэргээр нийт албан хаагчид энэхүү сайн дурын даатгалд хамрагдах боломжтой юм. Даатгалын хураамж 50 000 төгрөг бол нөхөн төлбөр 5 сая төгрөг аж. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.