Б.Гарамгайбаатар: Ю.Цэдэнбал агсны эдэлж хэрэглэж байсан 30 мянган үзвэрийг шамшигдуулсан

Twitter Print
2015 оны 11-р сар 27-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжин, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Тогтоолд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг тусгаснаас гадна цагаатгах тухай ч тусгасан юм. Ирэх онд Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой тохиох аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн нутаг Давст уулыг Орост өгсөн гэх яриа байдаг. Энэ үнэн юм уу, та бүхэнд судалсан юм байна уу. Яагаад заавал УИХ-аас цагаатгах ёстой юм бэ. Танай нам цагаатгасан юм уу?

Төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ч.Цэдэнбал агсан 1915 онд төрсөн, 1932 оны хавар Монгол, Тувагийн хилийн 2 дугаар хэлэлцээр болж, Давст уулыг Туваагийн нутаг гэж хүлээн зөвшөөрөөд тухайн үеийн Засгийн газар баталсан байдаг. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь Гэндэн гэдэг хүн байсан. Улмаар Засгийн газрын шийдвэрийг Тувагийн Засгийн газарт хүргүүлсэн. Ю.Цэдэнбал агсан тухайн үед 16 настай Эрхүү хотод суралцаж байсан байдаг. Төрсөн нутаг нь Цагаан бураа гэдэг газар бий, хилээс нааш 20 гаруй км-т оршдог.

Харь оронд цөлөөд бүх эрх чөлөөг нь хааж талийгаач болгосон хойноо төр нэг удаа буруу байжээ гээд хэлчихэж яагаад болохгүй байгаа юм бэ.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд: Ю.Цэдэнбал агсан 1984 оны наймдугаар сард Москвад эмнэлэгт хэвтэж байхдаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өгсөн юм билээ. Энэ дагуу намын Бага хурал хуралдаж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Улмаар 1990 оны наймдугаар сарын Бага хурлаас намаас хөөсөн. Харин зургаан жилийн дараа буюу намын 22 дугаар хурлаас Ю.Цэдэнбал агсанд хариуцлага тооцсон шийдвэрээ хүчингүй болгож, уучлал гуйсан. Ийм үйл явдал болж байсан юм билээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Энэ хүн намаас хөөгдөөд, бурхан болох хүртлээ ямар эх үүсвэрээ яаж амьдарч байсныг хэл?

Ч.Хүрэлбаатар: Гадаад паспорт нь 1984 онд Элчин сайдын яаман дээрээ хураагдсан байсан. Хэн нэгний баталгаажуулсан баримт олдохгүй байгаа. Амаар голдуу явсан байдаг учраас тодорхой баримт үлдээгүй. Тийм учраас төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу 1984 оноос хойш талийгч болтлоо Ю.Цэдэнбал агсан Орост хоригдсон.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Тогтоолын төслийг дэмжиж байна. Түүхийг хойч үедээ бодитойгоор таниулах нь зөв. Монгол төр алдаагаа засах дэнс бүрдэж байна. Энэ бол зөвхөн МАХН, МАН-ын түүх биш, Монголын түүх. Асуудалд намтай холбохгүй байвал зөв юм. Түүхээс сургамж авч ажиллах ёстой, цаашид ийм түүх давтахгүйн тулд.

Хэт их туйлшрал хэзээ ч сайн юм авчирдаггүй гэдэг нь харагдаж байгаа. Хэлмэгдүүлэлт маш их гарсан. Хэлмэгдүүлэлтийг өөрөө хийсэн гэж ярьж байна. Гэвч  захиалагч хэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа, тухайн үеийн ЗХУ-аас чиглэл ирдэг байсан, олон сэхээтнийг үй олноор нь хоморголсон. Энийг мэдсээр байж асуудлыг улстөржүүлж яриад байна, эргээд өөрийг нь хэлмэгдүүлсэн. Өргөдөл өөрийнх нь гараар бичүүлсэн, эх оронд нь явуулахгүй хорьсон. Шагналыг нь хураасан, намаас нь хөөсөн. Шүүхийн шийдвэр гараагүй учраас цагаатгаж болохгүй гэж байна. Хэлмэгдүүлэлтийг хийсэн хүн учраас цагаатгаж болохгүй гэдэг зүйл ярьж болохгүй. Ингэж дорой хандаж болохгүй. Эцсийн дүндээ энэ асуудлыг шүүхээс гадуур явсан хэлмэгдүүлэлт гэж үзэхгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 100 жилийн ойг тэмдэглэх асуудал яригдаж байгаа юм. Тэгш ойн тухай яригдаж байгаа учраас өнөөдөр энэ тухай ярьж байгаа юм. Х.Болорчулуун Чойбалсан агсны тухай ярьж байна, тэр зөв. Хүнээс асуулгүйгээр төрийнхөө хэргийг шийддэг түүхээр яваад Монгол 25 жил болж байгаа. Гурван хувьсгалаар буюу 1911, 1921, 1990 оны үсрэлтээр өнөөдрийн өндөрлөгт хүрч байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 100 жилийн ойг тэмдэглэх асуудал УИХ дээр ярьдаггүй, Засгийн газар дээр шийддэг. Засгийн газарт үүрэг болгочхож болно. Миний сэтгэл санааг зовоож явдаг асуудал хэлмэгдүүлэлт. Сүүлийн 25 жилд монголчууд өөрсдөө юмаа хэлэх боломж бүрдсэн. Хэлмэгдүүлэлтээс болж 30 мянган хүний амь насаар тоглосон. Нэг хүний 100 жилийн ой тэмдэглэх биш, Монголын төрд зүтгэж байсан бүх хүмүүсээ ярих ёстой. Шүүхийн шийдвэртэй, шийдвэргүй гэж битгий марга. Амар,  Гэндэн энэ хүмүүсийн үр ач болоод сууж байгаагийн хувьд УИХ цагаатгах ёстой. Тэр тусмаа шүүхийн шийдвэргүй хийсэн юмыг Монголын төр цагаатгах ёстой. Гадаадад цөлөгддөг, гадаадад буудуулдаг. Насныхаа эцэст гадаадад цөлөгдөнө гэхэд хэн Монголын төлөө зүтгэх юм бэ? .

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Бараг ойлголцож байх шиг байна. Хүнийхээ хувьд эрх чөлөөгөө хасуулж эрх нь хасагдсан. Хар цагааны дэнс яривал олон юм ярьж болно. Манай нам 6 жилийн дараа буруу болжээ гэдэг бүх шийдвэрээ цуцалж, уучлалаа гуйсан. Одоо ч гэсэн намууд манай нам шиг дутагдлаа засдаг байх нь сургамж биз дээ.

Бид олонхи байхдаа эрхээ хэтрүүлэн хэрэглээд Ю.Цэдэнбал агсны асуудлыг ярьж болох л байсан. Хүчээр гаргавал гаргах л байсан. Тэр нь буруу л жишиг байхгүй юу. Тийм учраас өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр хүлээсэн. .Гадаадад хэлмэгдсэн юмыг авч үзэх ёстой. Хүн хэлмэгдүүлсэн гээд цагаатгаж болохгүй гэж ярьж болохгүй.  Монгол бол өөрөө өөрийнхөө асуудлыг ярьдаг онцлогтой орон шүү. Ю.Цэдэнбалын нам байгаа.

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Ю.Цэдэнбалын мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төсөл орж ирсэн байна. Олон ч гишүүн гарын үсэг зурж уг асуудлыг оруулж ирсэн. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар мэтийн түгжлүүд уншдаг нь сонирхол төрүүлж байна. Ч.Хүрэлбаатар уншсан учраас би асууна. Өргөн барьсан тогтоолын төсөл арай өөр болж орж ирсэн байна. Энэ дотор янз бүрийн олон заалтууд бий. Байнгын хорооны  тогтоолын төслийн дүгнэлт зөвхөн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай гэж байгаа. Өөр зүйл байхгүй. 1990 оны Ю.Цэдэнбалыг МАХН-аас хөөсөн. Танай нам энэ үйлдэлдээ түүний үр хүүхэд, ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй. Чуулганы индэр дээрээс гуйх шаардлагатай болох нь.

Ю.Цэдэнбал агсны эдэлж хэрэглэж байсан 30 мянган үзвэрийг шамшигдуулсан байна. Үүнийг үр хүүхэд нь өвлөх ёстой. Та нар энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх үү. Ч.Хүрэлбаатар МАН-ын хариуцлагатай нарийн бичгийн дарга хүн. Хамт явж буй нөхдийнхөө араас хутга шаадаг хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрийнхөө намын лидер, Монгол улсын төрийн тэргүүнээр олон ажил ажилласан хүний асуудлыг яагаад оруулж ирж байгааг асуумаар байна" гэлээ.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариулахдаа "Та жаахан том бай. Битгий ийм жижиг бай. Хөгжлийн банкны шалгалт Самурай бонд дээр гарч ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг уншсан гээд ийм зүйлийг ярьж байгаа бол та жижиг байна. Таньтай харьцуулашгүй хүний тухай бид нар ярьж байна. 1940, 1960 онд батлагдсан Үндсэн хуулийн заалтуудыг уншиж өгье. 1940 онд МАХН бол Хөдөлдмөрчин ардын тэргүүнд явах хэсэг бөгөөд улс нийгмийн бүх байгууллагыг удирдах гол хүчин мөн. 1960 оны Үндсэн хуульд МАХН бол төр, нийгмийг удирдах хүчин мөн гэсэн заалт бий. Тэгэхээр тэр үеийн асуудлууд улс төржсөн байгаагүй юм. Үндсэн хуулиараа шийдсэн. Тухайн үеийн тогтолцоо ийм байсан юм. Тиймээс үүнийг одоогийн МАН руу битгий чихээчээ. Би МАН-ын нарийн бичгийн дарга мөн. МАХН Ю.Цэдэнбалыг хөөсөн ч дараа нь уучлал гуйсан. Энэ бол тухайн үеийн шийдвэр" гэв.

Чуулганы хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.21.101.134) 2015-11-30 09:44
      • 0
      • 0

      Гарамгайбаатар зөв л хэлсэн байна шүү дээ, МАН өөрсдөө энэ хүний амьдралаар тоглосон биз дээ,

      Хариулах

    • Зочин

      (103.11.194.78) 2015-11-27 15:07
      • 0
      • 0

      Гарамгайбаатар тэгж байж алуулах нь. Муу хужаагийн хоноцын шээс

      Хариулах

    • Зочин

      (103.9.88.149) 2015-11-27 14:54
      • 0
      • 0

      УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Энэ хүн намаас хөөгдөөд, бурхан болох хүртлээ ямар эх үүсвэрээ яаж амьдарч байсныг хэл гэчихжээ,Чам шиг бондын хөрөнгө хулгай хийгээгүй байх.

      Хариулах

    • зочин

      (182.160.32.97) 2015-11-27 14:44
      • 0
      • 0

      Энэ Гарамгүй баатар гэж нэг гөлөг юун өширхүү юм бэ? Замын тендерээр идсэн мөнгийг нь илчилний төлөө түгжил, найзаа араасаа хутгалдаг энэ тэр гээд л өөрийгөө Хүрэл гуайн найз гэж боддог юм бна л даа хөөрхий. Ангийн хүүхдээ илчлэх ёсгүй гэж боддийн бна л даа. Ийм гомо царайлсан нөхдүүдийг л цэвэрлэх хэрэгтэй.

      Хариулах