Нүүр болон биеийн нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

2017 оны 03-р сар 21-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Арьсны сэвх, нөсөө толбо нь эмэгтэйчүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудын нэг юм. Нөсөө толбо нь нүүр болон биеийн хэсэгт ч мөн үүсдэг. Түүнчлэн гадаад үзэмжинд сөргөөр нөлөөлж, наснаас нь илүү овортой харагдуулдаг.

Арьсанд нөсөө толбо үүсэх шалтгаан

-Нарны нөлөө. Нарны хэт ягаан туяанаас болж меланин гэдэг бодис илүү ихээр ялгарсанаар бий болдог.

-Гэмтэл. Хүний биед үүссэн яр шархнаас болж меланин ихээр ялгарснаар нөсөө толбо үлддэг.

-Эм, бэлдмэлийн гаж, сөрөг нөлөөний үр дүнд бий болдог.

-Өвчлөл. Заримдаа цөсний хүүдийн эмгэгтэй хүнд эсвэл арьсны хөхрөлттэй холбоотойгоор арьсанд сэвх, нөсөө толбо үүсч болдог.

-Стресс. Сэтгэл түгших, сэтгэл гутрал, хөөрөл зэргээс үүдэн арьсанд нөсөө толбо үүсдэг байна.

-Бие организмд дааврын өөрчлөлт гарсны улмаас үүснэ.

-Гоо сайхны амжилтгүй хагалгааны муу үр дагавараас ч болдог.

Сэвх, нөсөө толботой хэрхэн тэмцэх вэ?

Нөсөө толбо үүссэн тохиолдолд хийх эхний алхам бол арьсны эмчид хандах явдал юм. Нөсөө толбоны байрлал, хэлбэрээс шалтгаалан юунаас үүдэлтэй гэдгийг нь тодорхойлж болдог ажээ. Ихэнх тохиолдолд нөсөө толбыг гаднаас нь бүтээгдэхүүн түрхэж хэрэглэлгүйгээр дотроос нь эмчлэхэд үр дүн сайтай байдаг.

Гэвч нарны туяа болон салонд гоо сайхны үйлчилгээг буруу хийснээс болж үүссэн нөсөө толбыг мэргэжлийн эмч нарын тусламжгүйгээр арилгаж болох боломж байдаг. Гэртээ гар доорх материал ашиглан нүүр болон биенд үүссэн нөсөө толбыг арилгах зөвлөгөөг хүргэж байна.

1. Төмс

Төмс нь арьсанд үүссэн хар толбыг арилгадаг. Төмсөө цэвэрлээд үрүүлээр үрж, өдөр бүр гэмтсэн буюу нөсөөтэй хэсэг дээрээ тавина. 7 хоногт 1-2 удаа төмсөндөө гоо сайхны шавар нэмж тавьж болно. Арьс тань гэрэлтээд ирэхийг тун удахгүй мэдрэх болно.

Нимбэгний шүүс болон зөгийн бал

Энэ 2 орцноосоо тэнцүү хэмжээтэй холиод сэвх, нөсөөтэй хэсэг дээрээ түрхэнэ. Нимбэг нь байгалийн гаралтай гэрэлтүүлэгч, харин зөгийн бал нь гүн чийгшүүлэгч шинж чанартай байдаг. Уг аргыг эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүс хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Зуун настын шүүс

Зуун настын шүүсийг шахаад арьсандаа түрхээд 20 минут байлгана. Зуун наст нь хуучин үхэжсэн арьсыг гуужуулахаас гадна шинэ арьсны нөхөн төлжилтийг сайжруулдаг. Үүний үр дүнг сайжруулахын тулд зуун настын шүүсэндээ 1 капсул Е аминдэмийг нэмж болдог.

Зөгийн бал болон сүү

Уг холимог нь арьсыг гуужуулж, өнгийг сэргээдэг. Энэхүү маскийг өдөр бүр нөсөөтэй хэсэгтээ түрхсэнээр сэвх, толбо нь бүдгэрэн арилдаг.

Улаан лооль болон нимбэг

Улаан лоолийг хальснаас нь цэвэрлэж зөөлөн эдийг нь жижиглээд нимбэгний шүүстэй холино. Арьсандаа түрхээд 20 минут байлгана. Энэхүү маск нь арьсыг чийгшүүлж, цайруулдаг.

Нөсөө толбо, сэвхнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1. Аль болох хурц нарнаас зайлсхийж, жилийн 4 улиралд нарны хамгаалалттай тос түрхэнэ.

2. Хиймэл шарлагад орохгүй байх.

3. Бие организм дааврын өөрчлөлтөнд орж байгаа эсэхийг мэргэжлийн эмчид хандан тогтмол үзүүлж байх

4. Өдөр тутмын арьс арчилгааг хэрхэвч хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Үүнд: цэвэрлэх чийгшүүлэх, тэжээл өгөх гэх мэт

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.214.124) 2017-03-22 20:39
      • 0
      • 0

      Гоё зөвлөгөө бн маскаа хэдэн минут тавих вэ

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.189) 2017-03-21 23:51
      • 0
      • 0

      busguichuudee coconut oil awaad turheerei 2sar hereglej bn, sevh tolbo budgerch ble.

      Хариулах

    • Зочин

      (202.131.231.50) 2016-12-12 10:24
      • 0
      • 1

      баярлалаа чи сайн дүү шүү дандаа хэрэгтэй зөвөлгөө өгдөг

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.209) 2016-10-27 09:36
      • 0
      • 0

      Баярлалаа дандаа гое сургамж өгсөнд

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.117) 2016-05-03 01:12
      • 0
      • 0

      Nvvrendeer mine ih tod seweh bdag yumaa ene sewhee yaj arilgah wee tusalj ognvv

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.230) 2016-05-07 15:45
      • 0
      • 0

      Hi, Tand ene udriin mend hurge. Manaih goo saihnii zuvulguu ugch tani nuurnii arisiig zalyychyyd eruuljuulne. Manaid handaaraai. Hayag: Goo saihan americ buteegdhyyn utas: 99715145

      Хариулах

    • rose

      (88.234.4.96) 2016-05-02 01:31
      • 0
      • 1

      Saihn zovolgo ogsond bayrla bi danda batgani sorivtoi yuma ter n jijig jijig ulan soriv yaval arilah bol

      Хариулах

    • Б.ЦЭЦЭГЭЭ

      (150.129.143.213) 2016-04-18 12:38
      • 0
      • 0

      САЙХАН ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨНД БАЯРАЛЛАА 70 ДӨХӨЖ ЯВАА МИНИЙ НҮДНИЙ ЗОВХИ УНЖААД БАС БӨЛЦИЙГӨӨД БАЙХ ЮМ ЯАХ ВЭ?

      Хариулах

    • Zochin

      (122.214.0.249) 2016-04-15 08:36
      • 0
      • 0

      Sevh nosoo uuseh ih survalj bol narnii tuyanaas hamgaalahgui baih yavdal yum.Manaihan yamarch hamgaalaltgui yavj sevhtchiheed eleg tsosnoos bolloo geed l bolson boloogui emchilgee,ugaalga hiilgej mongo,bolon tsag hugatsaa alddag.

      Хариулах

    • talarhsan hun

      (150.129.141.128) 2016-04-14 00:22
      • 0
      • 0

      Mash ih bayrlalaa uur gpy zuil oruulaarai amjilt

      Хариулах

    • Зочин

      (178.195.158.150) 2016-02-14 19:57
      • 0
      • 1

      Gadaadad amidardag yum, manai emegteichuudiin emch maani mash sain emch, sain zuvludug yum. Mani hun l bienii yum chini togtmol irdeg bol (gants hoer udriin zuruu medeej neg ih chuhal bish)daavriin uurchlult baihgui, buh yum normal bn gesen ug gej baisan. Bainga emch domch gelgui, ter shinj temdegeeree l daavriin uurchlulttei esehee medej boloh yum bn lee shuu.

      Хариулах

    • Зочин

      (1.219.96.216) 2016-03-05 10:06
      • 1
      • 0

      Яаж мэдэх вэ

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.82) 2015-11-30 22:21
      • 0
      • 1

      Goe zowlgoo ogsnd bayrllaa

      Хариулах

    • Odg

      (202.179.12.6) 2015-11-29 07:11
      • 0
      • 1

      Миний Монголчууд хайрла бие биенээ

      Хариулах

    • Odgoo Love Odgoo

      (202.179.12.6) 2015-11-29 07:09
      • 0
      • 5

      Баярлалаа сайхан бүсгүй минь.Нэг нэгэндээ харамгүй зөвлөгөө өгсөн чиний минь ажил үйлс түмэнтээ дэлгэрэх болтугай

      Хариулах