Украин, Молдав, Мальта улсыг дайснуудынхаа тоонд оруулжээ

2015 оны 11-р сар 27-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Террорист “Лалын улс” бүлэглэл суртал ухуулгын ээлжит дүрс бичлэгээ нийтэлжээ. Уг дүрс бичлэгт олон улсын эвсэлд орж буй болон “Лалын улс”-ын дайсан болох улс орнуудыг дурдсан тухай Их Британийн “The Mirror” сонинд мэдээлжээ.

Гэхдээ хэт давруу үзэлтнүүдийн нэрлэсэн “чөтгөрүүдийн эвсэл” нь эргэлзээ төрүүлж байна. Үүнд Орос, АНУ, Франц болон Израилийг оруулсан бол энэ логик үндэслэлтэй. Тэгвэл дайснуудынхаа жагсаалтад террористууд терроризмтой тэмцэж буй эвсэлд хамаагүй Украин, Молдав, Босни-Герцеговин, Швейцарь, Мальта улсыг оруулсан нь хачирхалтай харагдаж байна. Террористууд эдгээр улсыг ямар шалгуураар “хар жагсаалтад” оруулснаа дурдаагүй аж.

“Лалын улс” нийтдээ дэлхийн 60 орныг дайснаа гэж үзэж байна. Уг дүрс бичлэгийг англи, орос, франц, турк гэсэн дөрвөн хэлээр интернэтэд цацсаны дараахан устгасан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.