Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээнд бэлтгэж эхэллээ

Twitter Print
2015 оны 12-р сар 01-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Умард болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид дээд хэмжээнд хийх хэлэлцээнд бэлтгэх зорилгоор хийх ажлын уулзалтаа хоёр орны хил орчмын Панмүнжом тосгонд эхлүүлжээ.

“Талууд удахгүй өндөр түвшинд хийх уулзалтын үеэр хэлэлцэх асуудлууд болон хэлэлцээг хэдийд, хаана хийхийг хэлэлцэнэ” гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ. Түүний хэлснээр, Кымгансан уулын амралт сувиллын газарт Өмнөд Солонгосын жуулчдын аяллыг сэргээхийг Умардын талаас санал болгож магадгүй. Умард Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын төөрсөн жуулчин руу гал нээсэнтэй холбоотойгоор 2008 онд энэ аяллыг зогсоосон байна.

Умардын талаас Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр рүү гал нээсний дараа энэ оны наймдугаар сард Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Байдлыг намжаах зорилгоор хоёр үе шаттай хэлэлцээ хийсний дүнд Солонгосын дайны дараа хуваагдсан гэр бүлүүдийг уулзах ажлыг болон Засгийн газрын бус түвшинд холбоо харилцааг сэргээхээр тохиролцож, түүнчлэн өндөр түвшинд яриа хэлцээ эхлүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн билээ. Хоёр Солонгосын дэд сайд нар арванхоёрдугаар сарын 11-нд уулзана.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.