Монгол адууны угшил хамгийн тэсвэр хатуужилтайг эрдэмтэд тогтоов

Twitter Print
2018 оны 01-р сар 03-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Хорвоо дэлхийн эрдэмтэн мэргэд Монгол адууны тэсвэр хатуужлыг гайхжээ. Хойд туйлын хахир хатуу өвөл болон Дорнод Сибирийн яс янгинам тэсгим хүйтэнд ч ажирдаагүй  адуунууд сүүн тэжээлт амьтадын тэсвэр хатуужлын дээд болсон бөгөөд учир шалтгааныг нь мөшгин  судлаад үзэхээр хэдэн зуун жилийн  шалгарлыг давсан Монгол угшилтай адуунууд байсан байна. Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд бичсэн нэгэн өгүүлэлд эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Уг өгүүлэлд тэмдэглэснээр, өнөөгийн якутуудын өвөг дээдэс болох түрэг хэлтэй улс үндэстнүүд Байгаль далайн эрэг хавьцаас аль тэртээ XIII-XV зууны үед хүйтэн цэвдэг газар нутагт ирж суурьшсан бол тэдний ачлага уналгандаа хэрэглэж ирсэн адуу өнөөгийн якутуудын нүүдлийн амьдралын гол түшиг тулгуур нь болсон байна. Адууны мах, арьс ширгүйгээр өвлийн давж гарна гэж байхгүй. Лена, Алдана, Вилюя зэрэг Цельсийн 70 градус хүртэл хүйтэрдэг газар нутагт бол бүр бүтэхгүй гэсэн байх ажээ.

Ийм дүгнэлтэд хүрсэн судалгаа хийхдээ эрдэмтэд Якутын орчин цагийн ес, эрт цагийн хоёр адуу, мөн бусад 27 үүлдэр угшилын адууны генийг харьцуулсан байна. Харин сонирхолтой нь судалгааны дүнд Якутад гучин мянган жилийн өмнө плейстоцений эринд адууны өвөг амьдарч байгаад дараа нь мөхөж устсан, балар эртний тэдгээр адуу өнөөгийн Якутын адуутай ямар нэгэн холбоогүй болохыг тогтоосны дээр сүүлд нь 700-800 жилийн өмнө түрэг хэлтэй хүмүүс Монголын нутаг дэвсгэрт хүрэл зэвсэгийн үеэс гаршуулсан адуу авчирснийг тодруулсан байна.

Якутын адууны ген биеийн бодисын солилцоог зохицуулах ДНК-тай байсан бөгөөд үсэн бүрхэвчний нягт, арьсан доорхи өөх болон биеийн дулааныг аль болох бага хорогдуулах ач холбогдолтой гормоны өөрчлөлт зэрэг чухал хүчин зүйлүүд нөлөөлж байгааг эрдэмтэд олж мэдсэн аж. Эцэст нь Якутын адууны үсний өнгө, ургалтыг зохицуулдаг ген нь өөрчлөгдөж, туйл хавьд амьдардаг ан амьтад, арслан заан, хүнийхээс тэс өөр болсоныг тогтоосон байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zz

      (202.9.40.98) 2015-11-28 03:40
      • 0
      • 0

      Юу ч ойлгосонгүй. Би лав мангар болжээ. сүүлд нь 700-800 жилийн өмнө түрэг хэлтэй хүмүүс Монголын нутаг дэвсгэрт хүрэл зэвсэгийн үеэс гаршуулсан адуу авчирснийг тодруулсан байна.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.85) 2017-11-24 15:03
      • 0
      • 0

      харин тиймээ юу юу бичцэн юм бэ дээ монгол адууны тухай бичсэн юм бол юун түрэг хэлтэй якутуудын адуу гэж яаж мэдэж байгаа юм бол адууных нь генээр эзнийх нь генийг нь гаргацымуу

      Хариулах

    • Зочин

      (202.70.40.90) 2015-11-27 17:53
      • 0
      • 2

      угаасаа дэлхийг эзэлж байсан монгол адууг одоо л хамгийн сайн нь юм гэж ойлгож байгаа юм уу. монголчууд бид нар ч ахуйгаасаа үнэхээр холдож дээ. өөрсдийнхөө сайн сайхан юмыг огт мэдэхгүй тэгсэн хэрнээ хүний юмыг хагас дутуу сурчаад онгироод байдаг.

      Хариулах

    • Tungaa

      (202.9.40.78) 2015-11-27 00:02
      • 0
      • 1

      Enehuu sudalgaag manai bagsh D.Myangantseveen doctoroos iluu ih yum Helj ugunu duu. Aduunii urdaa baridag gants hundee.

      Хариулах

    • ljbiu

      (122.201.21.95) 2015-11-26 19:52
      • 0
      • 1

      mongol aduu mon er hun

      Хариулах

    • Юм үнэнээрээ байх сайхан

      (43.242.243.183) 2015-11-26 18:57
      • 0
      • 1

      Орос школоор хүмүүжсэн хойд туйлын хэдэн танхай цаачингууд юм болгоныг Якутаар нэрлэж даварч байгаа шүү Якут Монгол хоёр адуунд ямар ч ялгаа байхгүй 13р зуунд Монголоос яаж яваад хойд туйлд очсон бүү мэд ..Монгол адууг Якут гэдэг шиг Якутууд өөрсдийгөө Турк гэж мушгина Монгол төрхтэй байж хаа холын кавказ арьстай анатолийн турктэй төрөл болсон явах юм даа

      Хариулах

    • mandah m

      (150.129.143.240) 2015-11-26 18:13
      • 0
      • 0

      varuu aldart eh ornoo valaltaas valaltad dabshuulsan

      Хариулах