Ц.Ганцэцэг: Тухайн жилийнхээ шимтгэлийг төлөөгүй бол түүнээсээ хоёр дахин их торгууль хүлээнэ

Twitter Print
2015 оны 11-р сар 26-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчилсэнтэй холбоотойгоор гарсан өөрчлөлтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа Эрүүл мэндийн газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа. 

-Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын шимтгэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 1920 төгрөг болно. Энэ талаар тодруулна уу? 

-2016 оны нэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэ чилсэн найруулгаар шимтгэлийн хувь хэмжээг шинээр тогтоосонтой холбоотой заалтууд хэрэгжинэ. Энэ хуулиар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоох, арга аргачлалыг нэлээд сайжруулж, ойлгомжтой болгож өгсөн. Тус хуулийн зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн бүр ЭМД-д албан журмаар даатгуулна гэж заасан. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хувьд сарын хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогоосоо хоёр, ажил олгогч нь хоёроос доошгүй гээд нийтдээ сар бүр дөрвөн хувийн шимтгэл төлнө. Бусад шимтгэл төлөгчийг хоёр ангилдаг. Нэгдүгээрт, шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг иргэд. Хоёрдугаарт, шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэд орно. Шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг хүмүүст малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн багтана. Энэ хүмүүсийн хувьд энэ он дуустал сардаа 670, хууль хэрэгжиж эхэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь болох 3840 төгрөгийг төлөх юм. Мөн уг хуулиар оюутан, суралцагчид ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлнө. Ингэхдээ сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 1920 төгрөгийг төлнө гэсэн үг. 

-Шимтгэлээ өөрөө хариуцан төлөхөд ямар нэгэн өөрчлөлт орсон уу. Жишээлбэл, оюутнуудын шимтгэлийг нэгдсэн журмаар авна гэдэг ч юм уу? 

-Оюутан, суралцагчдын ЭМД- ын шимтгэлийн асуудалд тухайн сургуулийнх нь захиргаа үүрэг хүлээнэ. Тиймээс жил бүр төлөх сургалтын төлбөртэй эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хамтад нь төлүүлж, нийгмийн даатгалын байгууллагад төлж, тайлагнаад явна. Хууль хэрэгжсэнээр багийн Засаг дарга нарыг нэлээд үүрэгжүүлж өгч байна. Тухайн багийн Засаг дарга нь даатгагч буюу нийгмийн даатгалын байгууллагатай малчдынхаа өмнөөс гэрээ байгуулж, үүрэг хүлээнэ. Шимтгэл төлөх хугацааг улиралд эсвэл жилээр төлөх уян хатан нөхцөлийг хуулиар бий болгосон. Тэгэхээр малчид багийнхаа Засаг даргад хандаад нийгмийн даатгал байгуулах гэрээний үндсэн дээр хагас болон бүтэн жилээр нь шимтгэлээ төлөөд явах юм. 

-Төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцаж төлдөг. Үүнд өөрчлөлт орсон уу? 

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр нас, ихэр бол гурван нас хүртэл нь асарч бойжуулж буй эхчүүд, хугацаат цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тооцож төлж байгаа юм. Харин 18-аас доош насны хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар бодож төлнө. Төрөөс төлж буй шимтгэлийн хэмжээ 12 тэрбум орчим төгрөг байсан бол ирэх онд 38 тэрбумаар нэмэгдэнэ. 

-ЭМД-ын шимтгэлийг нэмснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, чанар сайжирна гэж ойлгож болох уу? 

-Шимтгэлийг нь төр хариуцаж төлдөг иргэдийн хувьд хэтэрхий бага төлбөрийг олон жилээр төлсөн байдаг. Жилдээ 8040 төгрөг. Энэ мөнгөөр жилийн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авна гэдэг учир дутагдалтай. Шимтгэлийн хураамжийг нэмэгдүүлж байгаа нь ЭМД-аас үзүүлэх үйлчилгээг өргөжүүлж буй хэрэг. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцан төлөх тусламж үйлчилгээний багцад шинээр нэмэлт үйлчилгээнүүд оруулж байна. Тухайлбал, хорт хавдрын хөнгөвчлөх, өдрийн болон химийн туяаны эмчилгээ, өртөг өндөртэй мэс заслын тусламж үйлчилгээ түүнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн зардлыг даатгалаас төлүүлэх гэж байна. Иргэд зөвхөн эмчилгээний зардлыг гаргуулдаг байсан бол одоо эмнэлгийн хэрэгслийн зардлыг төлүүлэх юм. Мөн зөвхөн өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор эмийн үнийн хөнгөлөлт олгодог байсан бол аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор даатгуулагч хөнгөлөлт эдлэх боломжтой. Даатгуулагчийн шимтгэлийн дээд хэмжээ одоогийн байдлаар нэг сая 800 мянган төгрөг байдаг. Үүнээс хэтэрсэн буюу илүү шимтгэл төлсөн даатгуулагч нь гэр бүлийнхээ нэг гишүүн даатгуулагчийн эмчилгээний зардлыг шилжүүлэн төлж болно. Энэ мэтчилэн үйлчилгээний цар хүрээ нэлээд өргөжсөн. 

-Тухайлбал, миний шимтгэл төлсөн хэмжээ хэтэрсэн тохиолдолд гэр бүлийнхээ нэг гишүүний эмчилгээний зардлыг даатгалаараа шилжүүлэн төлж болно гэсэн үг үү? 

-Шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг иргэн үүнд хамаарна. Тодруулбал, аж ахуйн нэгжийн ажилтан, малчин, оюутан, суралцагч, ажилгүй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг орно. -Ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжих хуулийн бэлтгэлийг хэр хангасан бэ? -Хуулийн хэрэгжилт өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхэлсэн. Өртөг өндөр тусламж үйлчилгээг даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулсан. ЭМС, Сангийн болон ХАХНХ- ын сайд нарын хамтарсан тушаалаар өртөг өндөр тусламж үйлчилгээнд шаардах эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталсан. Нийтдээ 82 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийг даатгалаас төлнө. Хиймэл эрхтэн, хиймэл үений мэс заслуудын төлбөрийг даатгалд хамруулсан. Энэ дагуу улсын I, II, III төв эмнэлэг, ГССҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг тусгай мэргэжлийн эмнэлгээс хөнгөлөлт үйлчилгээг үзүүлээд эхэлсэн. Эхний 11 сарын байдлаар 1000 гаруй хүний тусламж үйлчилгээнд 1.2 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэмж зарцуулаад байна. Цаашид хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журмыг шинэчилж батлах ёстой. Манай байгууллагын зүгээс 30 гаруй нэр төрлийн дүрэм, журмыг боловсруулсан байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батлах юм. Энэхүү Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, томилох ажлыг байнгын хороон дээр зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр Үндэсний зөвлөлийг сонгоод, томилчихвол уг хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий болно гэсэн үг. 

-ЭМД-ын шимтгэлийг хамгийн сүүлд хэдэн төгрөгөөр нэмж байсан юм бол? 

-Шимтгэлийн хувь хэмжээний хувьд 2008 оноос аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын төлдөг шимтгэлийг дөрвөн хувь болгон бууруулсан. Тухайн үед ажилтан гурав, ажил олгогч гурав гээд зургаан хувийн шимтгэл төлдөг байсан. Харин шимтгэлээ өөрөө хариуцдаг болон төрөөс хариуцан төлдөг шимтгэлийн хэмжээг 100 төгрөгөөс эхлүүлээд 670 төгрөг болгосон. Өнөөдөр төлж буй хэмжээг иргэд гурав дахь жилдээ төлж байна. 

-Сүүлийн үед эдийн засаг хямраад аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгосоор байна. Энэ нь ажилгүй иргэдийн тоо өснө гэсэн үг шүү дээ. Ийм үед эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь хэр зөв алхам гэж та бүхэн үзэж байна вэ? 

-Амьдрал дээр өнөөдөр 8040 төгрөгөөр эрүүл мэнддээ анхаарна гэдэг хэцүү шүү дээ. Бид энэ мөнгөөр нэг сая 800 мянган төгрөгийн эрсдэлийг хамгаалж байна. Нөгөөтэйгүүр 8040 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд төлчихөөд эмнэлэг, сувиллаас даатгуулагчийн сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг үзүүлээч гэдэг шаардлага тавихад маш төвөгтэй байгаа. Шимтгэлээ нэмнэ гэдэг нь эрүүл мэндийн үйлчилгээний төрөл нэмэгдэж, чанаржиж байна гэсэн үг. Шимтгэл төлсөн даатгуулагчийг өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулна. Тэр зардал нь даатгалын сангаас гарах юм. 

-Энэ ондоо багтаж хуучин тарифаараа шимтгэлээ төлж амжаагүй иргэд яах вэ? 

-Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиар даатгуулагч шимтгэлээ төлөөгүй тохиолдолд төлөөгүй хугацааны бүх шимтгэлээ нөхөн төлнө гэсэн хатуу заалт байдаг байсан. Харин Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар тухайн жилийнхээ шимтгэлийг төлөөгүй бол төлөх ёстой шимтгэлээ хоёр дахин нугалсантай тэнцүү хэмжээний торгуулийг төлнө. Тэгэхээр иргэд торгууль төлж байхаар төлөх ёстой шимтгэлээ цаг тухайд нь төлөөд явбал ямар ч эрсдэлгүй юм. 

 

Ц.ЗАЯА, unen.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • |оооо

      (27.123.214.84) 2015-11-30 21:12
      • 0
      • 0

      ЭМД толоод л бдаг эмийн сан эмнэлэгт хэрэг нь гарах нь бага бдаг

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.100) 2015-11-27 22:25
      • 0
      • 2

      Zaaval emneleg zaaj uguh shaardlaga bga yumuu? Hun uuruu emnelgee songoh erhtei baimaar yum

      Хариулах

    • Өлзийдэлгэр

      (103.29.144.2) 2015-11-27 11:39
      • 0
      • 1

      эмд-м шимтгэлээ төлөөд тухайн жилдээ ямар ч үйлчилгээ аваагүй хүн яахав

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.119) 2015-11-26 23:55
      • 0
      • 2

      eruul mendiin sand ni jild ghed nileen ih tugrug ulddeg l gsenshde. Hun bur bish yuma gehed yadaj 2say hun uilchluullee yuu?? Tgd uilchluulehgui zndoo l hun bga ted nariin shimtgel ni tsewreer ih ulddeg l gsenshd, tm bj nemj bur ih ideh gee yu????

      Хариулах

    • Zochin

      (122.201.24.173) 2015-11-26 21:43
      • 0
      • 2

      Yamar ogtsom nemdeg aalznuud ve . Daralt ihestel nemdeg genee hyamarchihaad baij baihad chini ...

      Хариулах

    • zochin

      (103.229.121.147) 2015-11-26 18:13
      • 0
      • 4

      nowshiin yuma shimtgelee nemeed uilchilgeenii chanar, hvrteemj, emch ajilchidiin hariutslagagui,gar hardag bdal uurchlugduhuu

      Хариулах

    • zochin

      (103.229.121.147) 2015-11-26 18:13
      • 0
      • 3

      nowshiin yuma shimtgelee nemeed uilchilgeenii chanar, hvrteemj, emch ajilchidiin hariutslagagui,gar hardag bdal uurchlugduhuu

      Хариулах