Г.Ганбаяр хотын даргаас албан ёсоор уучлалт гуйсан гэв

Twitter Print
2015 оны 11-р сар 26-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяр өнөөдрийн НИТХ-ын хурлын үеэр хотын дарга Э.Бат-Үүлээс уучлал гуйжээ.

Тэрбээр "Хотын төвд байдаг "Сонор плаза" төвийг Э.Бат-Үүл барьсан. Энэ барилга түүнийх" гэх мэдээлэл тараасан юм. Түүнийг хотын даргын нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэдэг шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрээр хотын даргаас албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд "Би хотын даргаас хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйж байна. Гэхдээ миний үзэл баримтлал өөрчлөгдөхгүй" хэмээн хэлжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.93.244) 2015-11-26 19:37
      • 0
      • 0

      хөөрхий дөө ийм шургуу хүмүүс МАН-д хэрэгтэй байдаг юм уу даа тэгээд энэ уучлал гуйж байгаа юм уу томорч байгаа юм уу хэрэв миний үзэл баримтлал өөрчлөгдөхгүй гэж байгаа бол уучилж яах юм нэр төрд халдсан гээд л шоронд хийгээч намынхаа төлөө гээд очиж гангарна биз

      Хариулах