Хоол хүнсэнд зарцуулах зардлыг бууруулах 10 арга

Twitter Print
2016 оны 02-р сар 03-нд 19:07 цагт
Мэдээний зураг,

Зарим хүмүүс эрүүл хоол хүнсийг эдийн засгийн хувьд хэмнэлтгүй, их мөнгө зарцуулдаг гэж үздэг. Гэтэл энэ нь буруу ойлголт аж. Тэгвэл та бүхэнд хоол хүнсний зохистой худалдан авалт, хүнсэнд зарах зардлыг хэрхэн багасгах талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

1. Худалдан авах бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг урьдчилан төлөвлөх. Хүмүүс юу авахаа төлөвлөлгүй дэлгүүр орох нь төлөвлөөгүй хүнсэнд мөнгөө үрэх гол шалтгаан болдог. Худалдан авах хүнснийхээ жагсаалтыг гаргаснаар та цаг, мөнгөө хэмнэхээс гадна зардал багатай.

2. Бэлэн хүнсний бүтээгдэхүүн бүү худалдан ав. Харин үүний оронд бэлтгэх орцуудыг нь худалдан авах хэрэгтэй. Өөрсдөө хоолоо хийснээр хурдан, дээр нь баялаг, эрүүл орцтой болдгоороо давуу талтай. Хоолны номоос нэг жорыг төвөггүйхэн хийгээд сурсан байхад эрүүл, хортой нь мэдэгдэхгүй бэлэн хоолонд мөнгө үрэхгүй байх ач холбогдолтой.

3. Хоол хийх хүнсээ урьдчилан бэлтгэ. Ажлаа тарж ирээд хоолоо хийхэд тань илүү хялбар байх болно. Мөн та хоолоо  гэртээ бэлтгээд ажил дээрээ идэх нь танд илүү хэмнэлттэй.

4. Хүнсээ нэг дор их хэмжээгээр цуглуул. Ингэснээр зардал багасаж, хоол бэлтгэхэд шаардлагатай хүнсний баталгаат байдлыг хангана.

5. Аль болох шинэхэн жимс ногоо хэрэглэ. Импортын бүтээгдэхүүнийг төрөл бүрийн аргаар боловсруулан ургуулсан байдаг тул татгалзаарай. Харин түүний оронд хөдөө орон нутгаас хямд үнэтэй, шинэхэн жимс ногоог нөөцөлж болно шүү дээ.

6. Боломж байвал өөрсдөө жимс ногоогоо тарь. Эрүүл мэндэд ч аюулгүй, үнэгүй гэсэн үг.

7. Ялангуяа ногоо, махыг жижиглэнгийн борлуулагчдаас авахгүй байсан нь дээр. Тэд үнэ нэмж зарахаас гадна бүтээгдэхүүний чанарын тал дээр асуудалтай байх магадлалтай.

8. Дэлгүүрээс хүнс худалдан авсан тохиолдолд хөнгөлөлтийн карт заавал ашиглаж бай.

9. Өөрийн гараар талх, нарийн боов, шүүсээ бэлтгэн хэрэглэх. Өдөр бүр эдгээрт мөнгө үрээд байвал нэг л мэдэхэд та ч өөрөө гайхмаар мөнгөн дүн гарна шүү. Түүнчлэн өөрөө бэлтгэх нь эрүүл мэндэд тустай, хүссэн бүтээгдэхүүнийг хэрэглэх давуу талтай.

10. Хаягдлыг багасгах ёстой. Бид ойролцоогоор идэж хэрэглэсэн нийт хүнснийхээ 25 хувийг хаядаг ажээ. Харин жимс ногоог хөлдөөгөөд удаан хугацаанд хадгалаад шинээр нь хэрэглэх боломж бидэнд байдаг байна.

Эх сурвалж: www.detskoe-menu.com

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.