Э.Бат-Үүл: Монгол хүний оюунаар бүтээгдсэн эко автобус иргэдэд үйлчилж эхэллээ

Twitter Print
2015 оны 11-р сар 26-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон-Ханын материал чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явахаар боллоо.

Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүд зохион бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобустай өчигдөр танилцсан байна. Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн бөгөөд “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгчээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээж, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дотооддоо эко автобус зохион бүтээсэн инженер, техникийн ажилчиддаа талархал илэрхийлье.

Энэ бол үндэсний үйлдвэрлэлийн хамгийн тод жишээ болж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлд 2500 орчим автобус шаардлагатай байгаа юм. Энэхүү ажилд импортоор автобус оруулж ирэхээс илүүтэйгээр өөрийн оронд үйлдвэрлэсэн нийтийн тээврийг үйлчилгээнд явуулж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах юм” гэсэн юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.