Оросын сөнөөгч онгоцны нисгэгчдийн хувь заяа тодорхойгүй байна

Twitter Print
2015 оны 11-р сар 25-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр арваннэгдүгээр сарын 23-ны өдөр “Лалын улс”-ын байрлалд цохилт өгөх үүрэг гүйцэтгэсэн Оросын агаарын цэргийн хүчний Су-24 сөнөөгч онгоцыг Туркийн нисэх хүчний F-16 сөнөөгч онгоц пуужингаар харваж устгасан явдал дэлхий дахиныг гайхашрууллаа. Нисэх онгоц шатаж унах үед харин амжиж автомат шидэгчээр агаарт гарч чадсан хоёр нисгэгчийн хувь заяа өнөөдөр олны анхаарлыг татаж байгаа билээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, хоёр нисгэгчийн нэгний амийг хороосон байж болзошгүй байна. Нисгэгчдийг шүхрээр бууж байх үед газраас буудаж байсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Харин урьд нь Reuters агентлаг Анкара дахь цэргийн хүрээнийхэнээс олж авсан мэдээллээр бол Су-24 сөнөөгч онгоцны хоёр нисгэгч хоёулаа амьд, Сирийн босогчдын гарт орсон, "Манай анги нэгтгэлээс хүлээн авсан мэдээллээр нисгэгчид амьд, тэднийг босогчдоос суллаж авах оролдлого хийсээр байна" гэж мэдэгдсэн байна.

Энэ зэрэгцээ мөн Оросын хэвлэл мэдээллээр тарсан нэгэн таамаглалаар амь үрэгдсэн нэг нисгэгч нь Челябинскийн Сергей Румянцев байж болзошгүй, учир нь террористуудын интернэтээр тараасан алагдсан цэргийн цогцосны гэрэл зураг нисгэгчийнх гэж үзэж байсан бол Румянцевын хүү эцгийнхээ үхлийн тухай энэ мэдээллийг няцаасан тухай “Комсомольская Правда”цахим хуудас мэдээлжээ.

Челябинскийн нисгэгч Сергей Румянцев

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.170.71.91) 2015-11-25 14:33
      • 0
      • 0

      Сөнөөгч биш бөмбөгдөгч онгоц юм шиг байна лээ шүү

      Хариулах

    • зочин

      (202.72.245.151) 2015-11-25 14:01
      • 0
      • 0

      эх сурвалжаа бичээгүй сайтанд итгэх шаардалага байхгүй шдээ.........ЭХ СУРВАЛЖАА БИЧ

      Хариулах