Илүүдэл жинтэй эсэхээ мэдэх энгийн, шинэ аргыг эрдэмтэд олжээ

Twitter Print
2017 оны 10-р сар 06-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Оксфорд Брүксийн Их сургуулийн эрдэмтэд хүнийг илүүдэл жинтэй эсэхийг оношлох маш энгийн, шинэ арга олж нээжээ. Өөрийнхөө өндрийн урттай тэнцүү урттай олс аваад яг голоор нугалж, бүсэлхийгээ орооно. Ингэж орооход олс “сул” байвал бүх юм зүгээр,  харин үгүй бол асуудалтай буюу та илүүдэл жинтэй байна гэсэн үг юм.

Таргалалтыг биеийн жингийн индексээр тооцоолон бодсон ч бүрэн зөв мэдээллийг өгч чаддаггүй. Мөн биеийн жингийн индексийг олохдоо тооцоо томъёолол шаардлагатай болдог. Тэгвэл бүсэлхийн тойрог хэзээ ч “худал хэлэхгүй” хэмээн эрдэмтэд үзэж байна.

Судалгаагаар “алим” хэлбэрийн биетэй хүмүүс бусадтай харьцуулахад зүрх судасны системийн асуудалтай байх өндөр эрсдэлтэй гэсэн дүн гарсан аж. Юутай ч таны бүсэлхийн тойрог өндрийн чинь тэн хагастай тэнцэх ёсгүй юм байна. Уг судалгааг 3000 оролцогчдын дунд явуулсан төдийгүй тэд гарсан үр дүнг баталсан байна.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.