Туркийн Агаарын цэргийн хүчин Оросын сөнөөгч онгоцыг унагажээ

Twitter Print
2015 оны 11-р сар 24-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Турк, Сирийн хил дээр нэгэн сөнөөгч онгоц унасан тухай мэдээлэл гэнэт дэлхий дахины анхаарал татав. Туркийн Habertürk TV телевизийн Twitter хуудсанд анх гарсан уг мэдээлэлийг Al Jazeera, Reuters мэдээллийн агентлагууд шүүрэн авч сөнөөгч онгоцыг хаанахын харъяалалтай болох нь одоогоор мэдэгдэхгүй гэж тэмдэглэж байсан бол Туркийн нисэх хүчин Оросын сөнөөгч онгоцыг буудаж унагасныг нотоллоо.

Телевизийнхний авсан дүрс бичлэгт шатсан онгоц агаарт эргэлдэн шууд унаж байгаа нь харагдаж байгаа бол Туркмений CNN Türk телевизээр мэдээлсэнээр, 2 нисгэгч нь онгоцноосоо катапультээр үсэрч шүхэр дэлгэгдэхийг харсан хүмүүс байгаа аж. Доорх зураг дээр хоёр шүхэрчийн агаарт байгаа байдал харагдаж байна.

Зарим баримт мэдээллээр Оросын сөнөөгч онгоц Туркийн агаарын хилийг зөрчсөний улмаас Туркийн Агаарын цэргийн хүчин анхааруулгагүйгээр буудаж унагасан гэж үзэж байгаа бөгөөд нисэх онгоцноос хоёр нисгэгч үсэрч газардсаны дараа нэгийг нь орон нутгийн туркменүүд баривчилсан гэж CNN Türk телевиз мэдээлсэн байна.

Харин Туркийн цэргийн албан тушаалтнууд Reuters агентлагт мэдээлэхдээ сөнөөгч онгоц Туркийн агаарын орон зайг зөрчсөн учраас анхааруулга өгсөний эцэст  довтолгоо хийсэн гэжээ.  

Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Оросын нисэх хүчинд шил дараалан тулгарсан бэрхшээлүүдийн үеэр Туркийн талаас Сирийн хилийн ойролцоо үл мэдэгдэх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгасны дараа Тус улсын агаарын хилийг зөрчсөн ямар ч нисэх онгоцыг устгана гэж мэдэгдэж байсан аж.

Харин Турк улсад суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Карловыг энэ сарын 20-нд Туркийн Гадаад харилцааны яаман дээр дуудаж, Сирийн хойд хэсэгт аж төрж буй туркменүүдийг Агаар-сансарын хүчний "эрчимтэй" бөмбөгдөлтөөр устгаж байна гэж эсэргүүцэл гардуулсан байна.Туркийн Засгийн газраас мөн ОХУ-ыг  Байырбужак дахь сууринг бөмбөгдсөн хэрэгт буруутгасан байна.

Турк улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамнаас гэвч хоёр улсын харьцааны эл асуудалд тайлбар өгөхөөс татгалзсан аж.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (202.170.84.231) 2015-11-25 10:53
      • 0
      • 1

      туркийн османууд НАТО-ийн гишүүн нэрийн дор америкийн шордолтоор далимдуулж Оросын онгоцыг санаатайгаар унагасан. Одоо ч тэд сайнаа үзэхгүй дээ. Путин юу төлөвлөж байгаа бол доо...Ер нь Турк, америк 2 цаанаа терростуудыг ил далд дэмжээд байгаа нь үнэн шүү дээ.Олон зүйл дээр ажиглагддаг.Жинхэнэ хутган үймүүлэгч, хорлон сүйтгэгчид чинь энэ 2 улс даа. Нийслэл дээр нь 1.1.томхон хүчтэй бөмбөг хаях хэрэгтэй...

      Хариулах

    • Зочин

      (89.74.158.10) 2015-11-25 04:36
      • 0
      • 1

      tygshyyrtei bna daa

      Хариулах

    • Зочин

      (203.194.118.101) 2015-11-24 22:37
      • 1
      • 0

      Orosuudiin odoon hatgalga. Turkuuded Orosoos emeegeed baih zuil ugui.

      Хариулах

    • Зочин

      (158.121.197.164) 2015-11-24 22:34
      • 0
      • 1

      Laluudiin l neg shuu dee oilgomjtoi sanaatai oroldlogo odoon hatgalaga baina. Hariu arga henjee avchah baihdaa Putin

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.208) 2015-11-24 22:29
      • 0
      • 1

      Одоо цөмийн пуужингаар нэг хусчихоо, даварсан османууд угаасаа мөнхийн урвагч явж ирсэн. Анкарад нэг царь бомба ихдэсхийгээд л таарна.

      Хариулах

    • wolf

      (150.129.140.97) 2015-11-24 21:18
      • 0
      • 1

      Turkuud orsoos neh hol dutahgui huchtei ch orosoor ulain tsaim oroldoogui bh.orosuud harin huchteidee erdeed haana ch hamaagui yvj bolno gj bodson yum bhda.hil zorchson bol zov l xuil hiisen bn.

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.106) 2015-11-24 20:36
      • 1
      • 3

      Turkuud Orosiin ongotsiig unagasnaaraa Amerikiin tald baigaagaa kharuulj,delkhiin dainiig odookhiig khysej dee.Orosuud turk baitugai tsaadkhiig ni ustgakh khychin chadaltai shyy dee.Tenegtej baij Orosod aluulakh ni dee.

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.188) 2015-11-24 19:29
      • 1
      • 4

      turkiin lalaruud hariugaa hurtenee

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.113) 2015-11-24 19:13
      • 0
      • 2

      uhel ni irsen hulgana muuriin sahalaar oroldov

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.46) 2015-11-24 17:41
      • 0
      • 6

      За харж л байя.Путин оролдоод үзээрэй супер зэвсэг хэрэглэнэ гэсэн дээ

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-11-24 17:39
      • 0
      • 4

      Хэцүү ч юм болох нь дээ.

      Хариулах