“Gerber Baby”-гийн нүүр царай болсон бяцхан охин хэн байв

Twitter Print
2015 оны 12-р сар 06-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Нярайн бараа бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэгч “Gerber Baby” компани дэлхий даяараа алдартай. Хөөрхөн буржгар үстэй, цэнхэрхэн цэлмэг нүдтэй хөөрхөн охины зурагтай жимсний нухашыг идээгүй өссөн baby бараг байхгүй биз ээ. Харин хэдэн арван жилээр энэ бүтээгдэхүүний нүүр царай болсон хөөрхөн охин хэн байв, бодит хүний зурагнаас сэдэвлэсэн үү гэдэг асуудал байнга л анхаарал татдаг байсан. 

Тэгвэл Gerber-ийн алдарт логонд мөнхөрсөн тэр хөөрхөн охин бол эдүгээ 89 настай Энн Турнер Кук юм. Америкчуудын дунд baby гэхээр л энэ дүр төрх хамгийн түрүүнд сэтгэлд нь буудаг тухай санал асуулгын дүн ч байдаг гэнэ. Уг лого нь дэлхийд хамгийн их түгсэн, хүмүүсийн сэтгэлд хоногшсон брендүүдийн нэг билээ.

1978 онд “Gerber” үүсэн байгуулагдсаныхаа 40 жилийн ойгоор нөгөөх “хөөрхөн маамуу"-гийнхаа дүрийг бүтээсэн хүнийг анх танилцуулж байжээ. Тэр нь Энн Турнер Кук байсан юм.

1928 онд “Gerber” компани өөрийн байгууллагынхаа нүүр царай болох хүүхдийг олох зорилгоор уралдаан зохион байгуулсан аж. Зураач Дороти Ноуп Смит цорвойсон уруултай, хөөрхөн буржгар сэвлэгтэй, томоос том цэнхэр нүдтэй хүүхдийн зургийг шүүгч нарт үзүүлж тэр нь ихэд таалагджээ. Тэрээр зургаа зурж дуусаагүй ч өөрийн бүтээлээ байгаагаар нь компанид өгч улмаар 1931 онд тэдний нүүр царай нь болсон түүхтэй.

Тэр цагаас хойш олон жилийн турш хүмүүс “Gerber”-ийн хүүхдийг жүжигчин Элизабет Тэйлор эсвэл сенат Боб Доул хэмээн таамагласаар иржээ. Харин үнэн хэрэгтээ уг хөрөг нь Энн Турнер Кук хэмээх эмэгтэйн нялх үеийн зураг нь байж. “CBS Sunday Morning”-д өгсөн ярилцлагадаа эмэгтэй "хүүхдүүдийн нүүр царай болно гэдэг шиг сайхан зүйл хаа байхав" хэмээн ярьсан байна.

Кук 26 жилийн турш багш хийсэн нэгэн бөгөөд эдүгээ тэтгэвэртээ гарсан. Тэрээр өнөөдөр ном, яруу найраг бичиж “Brandy O'Bannon” хэмээх цувралын зохиолыг бичиж байгаа юм. Өнгөрсөн жил бяцхан охиныхоо элэнц эмээ нь болсон бөгөөд охиныгоо өөрийн олонд танигдсан, баяр хөөрөөр дүүрэн гэгээлэг нүдийг нь өвлөж авсан гэдэг байна.

Энн Турнер Кук, 1996 он

Эх сурвалж: www.countryliving.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.235.74) 2015-11-24 18:35
      • 0
      • 0

      хөөрхөн гэгээлэг мэдээ байнаа баярлалаа

      Хариулах