Женнифер Лопес дур булаам 9 дүр төрхөд хувирч, олныг алмайруулжээ

Нэр хүндтэй хөгжмийн наадам болох  “American Music Awards — 2015” ёслолын үйл ажиллагааг алдарт дуучин Женнифес Лопес хөтөлж явуулжээ. Тэрээр ёслолын үйл ажиллагааны үеэр өөрийн гоо сайхнаа шагшин магтуулах, гайхамшигтай 7 дүр төрхөд хувирсан аж.

Лопес улаан хивсний ёслолын үеэр тансаг, торгон, цайвар цэнхэр өнгийн даашинзаар гангарсан бол шоу эхэлсний дараа олонд хит болсон “Waiting for Tonight” дуугаараа ая барьж, өөрийн бүжигчидтэйгээ хамт шилдэг дууны түүвэр дээр тайзыг доргион, мөн л өөр хувцастай гарч ирсэн гэнэ.

Тэрээр шилдгүүдийг тодруулан, шагнал гардуулах үеэрээ 7 өөр төрлийн хэв загвартай даашинзаар гоёж, олныг алмайруулсан байна.

Уг наадмын шилдгээр One Direction хамтлаг тодорсон бол шилдэг эмэгтэй дуучнаар Тейлор Свифт, шилдэг дуугаар Blanc Space, шилдэг цомгоор “1989” цомог, шилдэг поп дуучнаар Эд Ширан, шилдэг эмэгтэй поп дуучнаар Арина Гранде, шилдэг эмэгтэй хип хоп дуучнаар Ники Минаж, шилдэг R&B дуучнаар Weeknd, шилдэг R&B эмэгтэй дуучнаар Рианна, шилдэг альтернатив хамтлагаар  Fall Out Boy нар тус тус шалгарсан байна.

Эх сурвалж: www.cosmo.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.