Танд хань болж чадахгүй эрэгтэйн шинж

Twitter Print
2016 оны 08-р сар 26-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Танд байгаа хамгийн үнэт зүйл бол өөрийгөө хүндлэх, үнэлэх сэтгэл юм. Хэрвээ тэр таны үнэ цэнийг мэдэрч чадахгүй бол өөр хэн чадах вэ? Энэ асуултыг өөрөөсөө болон түүнээс нэг асуугаад үзээрэй. Таны найз залууд дараах шинжүүд байдаг бол та хоёр хамтдаа сайхан амьдарна гэдэг бараг л үлгэр болохын дохио юм.

Танд хань болж чадахгүй эрэгтэйн шинж

1. Тэр таныг ихэнхдээ тоодоггүй

Та хоёрын харилцаа хэр удаан үргэлжилж байгаа нь огт хамаагүй, тэр таныг болзоонд урихаа болиод удаж байгаа бол, эсвэл таны төрсөн өдрийг мартаж, ямар нэгэн гэнэтийн бэлэг барьж таны баярлуулдаггүй бол тэр цаашдаа танд ямар ч халамж хайр өгөхгүй гэдэг нь тодорхой. 

2. Таныг ерөөсөө магтдаггүй

Эмэгтэй хүн сайхан үгсийн сонсож, сайхан харцаар услуулж, хайр халамжаар дутахгүй байж л дэлгэрдэг цэцэг юм шүү дээ. Нөхрөөсөө сайхан үг сонсдоггүй эмэгтэйчүүд аажимдаа өөртөө итгэлгүй өрөвдөлтэй нэгэн болж хувирдаг. 

3. Түүнтэй байхдаа аз жаргалгүй байдаг бол...

Хэдийгээр та хоёр бие биедээ хайртай гэж боддог ч та түүнтэй хамт байхдаа уур бухимдлаар дүүрэн, байнгын хэрүүл маргаантай байдаг бол цаашдаа ч тийм байх маш өндөр магадлалтай гэсэн үг. Тухайн эр хүнийг дэргэдэх эмэгтэйнх нь инээдийн давтамжаар нь үнэл гэсэн үг бий. Тэгэхээр та түүний дэргэд байхдаа инээх мөч ховорхон бол, таныг байнга инээлгэх өөр эр хүнийг хайсан нь дээр.

4. Таны дутагдлыг үргэлж шүүмжилдэг бол...

Хэн ч төгс биш шүү дээ. Түүнд ч гэсэн маш их дутагдал, буруу ааш араншин байдаг нь мэдээж. Гэвч үргэлж таны сул талыг сөхөж, түүн дээр дөрөөлж бүх үүссэн асуудлыг таны буруугаас болсон мэт ярьдаг бол танд хайргүйн шинж. Хэрвээ үнэхээр л таныг гэсэн сэтгэлтэй, цаашдаа ирээдүйгээ хамтдаа босгох итгэлтэй байсан бол таны дутагдлуудыг үл тоон, зүтгэх байсан юм. 

5. Танд сэтгэлээ нээх нь ховор

Хосуудын харилцаа амжилттай үргэлжлэх хамгийн гол тулгуур бол бие биенээ ойлгох, ярилцах явдал юм. Хэрвээ та 2 сэтгэлээ нээж ярилцахгүй маш удаж байгаа бол харилцаа улам холдоно уу гэхээс ойртоно гэж үгүй. Найз залуу тань таныг юу бодож явдгийг эсвэл өөрөө юу бодож байгаагаа ерөөсөө хэлдэггүй, хэлэхийг ч хүсдэггүй бол та хоёр хамтдаа аз жаргалтай байна гэдэг бараг л боломжгүй зүйл.

6. Таныг хорьж цагддаг 

Найз охидуудтайгаа нэгэн өдрийг хамт өнгөрөөх төлөвлөгөөг тань дэмжихгүйгээр барахгүй бүр гарахыг чинь ч зөвшөөрөхгүй байна гэдэг үнэхээр галзуурмаар хэрэг. Та бүх насаа шоронд байгаа мэт өнгөрөөхийг хүсэхгүй нь мэдээж. Эхлээд түүнтэй хувийн орон зай болон найз нөхөд хичнээн чухал зүйл байдаг тухай сайтар ярилцаад үз. Ингээд ч нэмэргүй бол та хоёрт ямар ч гэрэлт ирээдүй алга.

7. Тэр маш хартай

Хар гэдэг ч нилээд том асуудал шүү. Таны үйл хөдлөл бүрийг шалгаж, мессежийг чинь уншиж, фэйсбүүк хаягийн чинь кодыг мэддэг бол цаашдаа энэ асуудал даамжраад аймшигтай зүйлд хүрдэг гэдгийг маш олон гэр бүлээс харж болно. 

8. Тэр таныг үргэлж үл ойшоодог

Таны хийсэн үйлдэл бүрийг үл ойшоож, сэтгэл гаргасан бүх зүйлийг тань байх л ёстой зүйл мэтээр хандаж, үнэлж чадахгүй эр хүн цаашлаад таныг хэн ч биш гэж үзэх болно. Сэтгэл гарган байж хийсэн бялуу, догдлон байж өмссөн шинэ даашинз түүний сэтгэлийг хөдөлгөхгүй байгаа бол тэр танд хайргүй байх магадлал тун өндөр гэсэн үг.

9. Таны эргэн тойрон дахь бүх зүйлсийг шүүмжилдэг

Энд таны гэр бүл, найзууд, таны хийсэн бүх үйлдэл түүний уурыг хүргэж байдаг бол таныг хүндлэх хүндлэл байхгүйн шинж. Таныг шүүмжилсээр байгаад бүр зуршил болчихсон байдаг бол ямар ч хайр сэтгэл, аз жаргал байхгүй гэсэн үг юм.

10. Архинд донтсон бол...

Архинд нэг орсон хүн хэвийн болно гэдэг маш ховор зүйл. Тиймдээ ч архи уудаг нөхөртэй эмэгтэйчүүд нэг бол хүүхдээ бодоод, эсвэл түүнийг өрөвдөөд өөрийн амьдралаа золионд гарган хамт амьдарсаар л байдаг. Маш олон эмэгтэйчүүдийн хөөрхийлөлтэй амьдралыг давтахгүйн тулд архи уудаг найз залуугаасаа зайгаа барихыг зөвлөж байна.

www.caak.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (150.129.141.40) 2016-08-26 17:46
      • 0
      • 0

      Bi arxi uudag nuxurtei.uuxaaraa bainga agsan tavij daramtaldag.tsug amidrax unexeer xetsu yum.gxde bi yaj ch vhadaxgui yuma.yax ve zuvulguu uguuch.salya gxer asuudal ix bx yum.minii ner deer bairni zeel bdg.zeelig nuxur tuldug.ochi ged ochix gazar bxgui.bas 2 jooxon xuuxedtei.yaaltai ve.arxi uugad orj irexere mash aimshigt avirtai mgsh yu ch sanacgui bn.bitgi xudlaa yari ged namaig sonsoxgui yum 1uuxaaraa xd xonog uuna.bi Yax ve xend xelex yax uchraa oloxgui yum

      Хариулах

    • zochin

      (49.0.160.253) 2016-08-27 12:39
      • 0
      • 0

      arixnaas n gargaa garna bur xotsroogui dr n xun bolgo ajild oruul. oortoo ajil xaij bgaa yums hig sain ajil xai eswel chi xuwiaraa yum xiideg bol teriigeex xiilgexgui yu da. er xunii tom xun shuu de. mongolchuud oorsnoo zutgedeg. xuuxed shigee xairlaj xalamjilj amdarna shuu de. mongold bol er xund denduu xatuu ajil oldoxgui. tsalin baga gutraad arxi uuj bgaa shuu. arxi zoxidogui tgd mash ondor gradus.

      Хариулах

    • Зочин

      (203.91.116.34) 2016-08-26 14:30
      • 0
      • 0

      mongoliin zaluuchuud aimaar bvdvvleg halamj muutai teneg . nuhruusuu zalhaj bn shv

      Хариулах

    • bayaraa

      (202.70.46.209) 2016-07-29 01:29
      • 0
      • 0

      Tiimee,ayaiig ni harj amidarsaar ,amidral maani yamarch bayar tsengel ugui borson.bi huhurtei hairtai .denduu ih hairladag.gehdee nuhur maani nadad hairgui.oor emegtei amidarch bgaa.ireh bolov uu.zovolgoo ogooch.tuslaach

      Хариулах

    • Зочин

      (110.19.222.96) 2015-11-25 17:53
      • 0
      • 1

      архи уудаг банзалдаад байдаг эмэгтэйчүүд монголоор дүүрэн шүү,битгий эрчүүдийг доромжлоод бай,шууд гадаад хүнтэй суу гээд биччих

      Хариулах