
Таван махбодийн онолын үүднээс харах юм бол сошиалд идэвхитэй хүмүүсийн байдлыг тайлбарлаж болохоор байна.
Гал махбод хомсодсон хүмүүс ямар ч инээдтэй постны доор ихэвчлэн шүүмжилсэн, инээх юм юу ч алга гэсэн утгатай коммент бичдэг. Харин эсрэгээрээ гал махбод нь арвидсан нөхдүүд захирч зандрах хандлага ихтэй байх магадлалтай. Зүрх судасны асуудлаас сэргийлэх хэрэгтэй.
Модон махбод нь давамгайлдаг хүмүүс уг нь их уран бүтээлч байх бөгөөд хэн нэгний дутуу хэлж илэрхийлсэн постонд нэмж дүүргэж, утгыг нь төгс гэмээр болгож чаддаг боловч уг махбод нь асуудалтай бол бүгдийг хянаж контрольдох дуртай ба шүүмжлэлийг хэтрүүлэх хандлагатай. Энгийн хөнгөн илэрхийллийг хэт гүнзгийрүүлж, чухалчлан хэлэлцэх сонирхолтой. Элэг цөсөө үзүүлж хяналтанд байх нь өлзийтэй.
Шороон махбодын ноёрхолд байдаг улсууд бүхнийг ивээж, тэжээх үндсэн шинжээ дагаж харамгүй лайк болон зүрхээр мялаах боловч шим нь хомсдож хатсан шороо бол таны юу постолж шэйрлэж байгааг нэг нүдээрээ ч харахгүй. Мөн шүтлэг бишрэл ихтэй байх магадлалтай учраас тэр өнцгөөсөө хандах талтай. Ходоод дэлүүгээ гамнаж шижин өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.
Төмөр нь давамгайлсан хүмүүс амбиц ихтэй байдгаас болж боломж гарсан даруйд өөрийгөө илүү их мэддэг гэдгээ харуулах гэж таны бичвэрийн доор тайлбар зүүлт бичих бөгөөд ихэвчлэн посттой чинь өөрийг чинь хамтад дүгнэсэн утгатай коммент байна. Эсвэл маш хүчтэй эсэргүүцэл илэрхийлж ч магад. Амьсгалын замын асуудал болон өтгөн хатахаас сэргийлэх шаардлагатай.
Усан махбод нь эзэн суусан хүмүүс уг нь цэцэн мэргэн байх ба постон доор чинь маш ухаалаг коммент бичиж магадгүй ч заримдаа гал цогтой бичвэр лүү чинь ус цацах мэт хүйтэн үгс унагахаас ч сийхгүй. Цөөнгүй төлөөлөгчид нь юм бичих нь битгий хэл, амьд эсэхээ мэдэгдэхээс ч айж нам гүм суух нь олонтаа. Бөөр давсаг, шээс бэлгийн замын асуудлаас сэргийлж, нуруу өвдөх нигууртай тул мингмен сүвээ төөнүүлэх нь тустай.
Харин дэвшүүлэн хэлэлцэж буй асуудлын дундуур тэс хөндлөн орж ирдэг нөхдүүд бол билиг танхай, эрх чөлөөт монгол суутнууд бөлгөө.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(124.158.69.158) 2022-10-11 11:45Tavan mah bodi gedeg biz dee orchin ued 4 mah boditoi bolson ymuu? Hii man bodi ni yootsogdohoo baisan ym bh daa ha ha. Ymaa guitsed hiij bai!!!!!!!!!!!!!!!
Хариулах
Зочин
(192.82.73.32) 2021-09-05 03:03дарвин
Хариулах