Францын алдарт "Шарль де Голль" хөлөг онгоцноос анх удаа цохилт өгчээ

Twitter Print
2015 оны 11-р сар 24-нд 08:39 цагт
Мэдээний зураг,

Францын тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч "Шарль де Голль" хөлөг онгоцноос “Лалын улс” бүлэглэлд анх удаа цохилт өгчээ.

Эхний цохилтын гол зорилго нь Сирийн зүүн хойд хэсэгт орших Ракка хотын ойролцоох “Лалын улс”-ын дэд бүтцийн барилга байгууламжуудыг устгахад чиглэж байжээ.

Францын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, байлдааны ажиллагаанд Иорданд байрлах тэргүүн анги нэгтгэлийн Mirage 2000 сөнөөгч онгоц хоёр, мөн "Шарль де Голль" нисэх онгоц тээвэрлэгч хөлгөөс хөөрсөн Rafale Marine сөнөөгч дөрвөн онгоц оролцож, лалын дайчдын командлалын цэг, засварын төв, автомашины зогсоолуудыг устгасан байна.

"Эдгээр байгууламжид цохилт өгсөнөөр "Лалын улс" бүлэглэлийн хөдөлгөөн, командлалын чадварыг бууруулах болно" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Францын тэнгисийн цэргийн нисэх хүчин Сири, Иракт үүрлэж байгаа “Лалын улс” бүлэглэлд арваннэгдүгээр сарын эхнээс цохилт өгч эхэлсэн бол байлдааны ажиллагааг өргөжүүлэх үүднээс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Газар дундын тэнгисийн дорнод хэсэгт нисэх онгоц тээвэрлэгч хөлөг оруулаад байгаа билээ. Францын Батлан хамгаалах яамны сайд Жан-Ив Ле Дриан ням гарагт мэдэгдсэнээр, нисэх онгоц тээвэрлэгч "Шарль де Голль" хөлгийг ”Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд оролцуулах болсон аж.

Уг хөлөг онгоц дээр нийт 40 сөнөөгч онгоц, тэр дундаа тавцангаас хөөрдөг Rafale M сөнөөгч онгоц 12 багтдаг байна. "Шарль де Голль" хөлөг онгоцыг байлдааны ажиллагаанд ашигласнаар Франц улс агаарын цэргийн хүчний цохилтыг хоёр дахин эрчимжүүлэх боломж олгож байгаа ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (110.19.222.96) 2015-11-25 19:33
      • 0
      • 0

      лалынхан аргаа бараал ингэж байна шүү дэ өөрсдийн тоноод байхад яаж зүгээр байх вэ дэ,бид л аймхаа тулдаа дээрэлхүүлээд байж байна,зүв зүгээр байсан улсуудыг тонож алж устгаж удирдагчийн цаазалж байхад аргагүй шүү дэ

      Хариулах

    • Аэ

      (202.179.11.42) 2015-11-24 10:41
      • 0
      • 0

      Тэдэнд сайхан боломж байна. Зэвсэгээ туршиж дэлхийд гахуулах боломж доо. Тэр болдоггүй исламын улсыг сайн болгоод балбаад өг дөө

      Хариулах

    • сс

      (202.72.245.122) 2015-11-24 10:16
      • 0
      • 1

      БАялаг ихтэй бүс нутгийхан Баруун зүүний том гүрнүүдийн тоглоом болж сэглэгдэж дуусч байна.Дэлхийн дайн дараа жижиг улсуудын нутгийг дураараа хуваах бодлого хэрэгждэг.

      Хариулах

    • 123

      (43.242.242.173) 2015-11-24 10:08
      • 0
      • 1

      tom gurnuud zevsgee turshih saihan bolomj shuu

      Хариулах