Сонгино, бяслагтай талх

Twitter Print
2017 оны 09-р сар 10-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний хоол хүнсний гол бүтээгдэхүүн байсаар ирсэн талхыг тун ч олон төрлөөр хийдэг болсон. Гэрийн нөхцөлд гайхамшигтай амттай талх барих жоруудаас нэгийг хүргэе.

Энэ бол тун энгийн хэрнээ маш амттай болох сонгино, бяслагтай талх юм. Хэрэв та сонгинод тийм ч таатай биш ханддаг бол сонгиныг орхиод бусад орцоор нь хийхэд ч гайхам амттай болно. 

Орц: Улаанбуудайн гурил 480 гр, өндөг 2 ширхэг, элдэв амт, үнэргүй ургамлын тос 90 мл, ус 200 мл, түргэн эсгэгч 5 гр, давс 7гр, элсэн чихэр 7 гр, сонгино 2 ширхэг, үрсэн бяслаг 100 гр

Хийх арга:

Бүлээн усанд эсгэгч, элсэн чихрээ хийж хутгаад 10 минут байлгана.

Өндөг, 75 мл ургамлын тосоо нэмээд холино.

Дээрээс нь гурилаа бага багаар нэмж хутгана.

Үлдсэн нэг халбага ургамлын тосонд хэрчсэн сонгиноо 3 минутын турш шараад зуурмаг руу бяслагтайгаа хамт хийж холино. 

Зуурмагаа дулаахан газарт 15 минут байлгана.

Шарах шүүгээгээ 200 хэм хүртэл халаагаад зуурмагаа бөөрөнхий хэлбэрт оруулан хэвлэнэ.

15 минут жигнээд шарах шүүгээний хэмийг 160 болгож бууруулаад дахин 20 минут жигнэнэ. Амтархан идээрэй.

Эх сурвалж: www.lovecook.me

Орчуулсан: 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.