Бүсгүйчүүдийг уруулын будгийн өнгөөр шинжихүй

2017 оны 10-р сар 10-нд 19:25 цагт
Мэдээний зураг,

Бидний эдлэж хэрэглэж байгаа зүйлүүдийн өнгө бол тухайн хүнийг тодорхойлох хамгийн шилдэг “түлхүүр” байдаг. Бид хувцасны өнгийг тухайн үеийн сэтгэл санаа,  мөн цаг агаарын байдлаас хамааран сонгож өмсдөг. Харин уруулын будагны өнгө бол арай өөр хэрэг юм. Уруулын будагны өнгө юуг өгүүлдэг бол?

Сарнай туяатай ягаан өнгө

Энэ өнгийг илэрхийлэх зүйл бол сүр хүч, тансаг байдал, дээд зэрэглэл юм. Ийм өнгийг сонгодог бүсгүй бусдаас хараат бус, өөртөө итгэлтэй, өөгүй хэв маягаараа бахархдаг нэгэн байдаг. Тэд бусдыг гайхашруулах дуртай бөгөөд нууцлаг, таавар мэт байдаг. Ийм өнгийн уруулын будаг хэрэглэдэг  бүсгүйчүүд маш эмэгтэйлэг  байдаг.

Хурц, тод ягаан

Ийм өнгийн уруулын будаг таалдаг бүсгүйчүүд шампан дарс шиг оргилуун, маш өөдрөг үзэлтэн. Тэд хүрээлж буй хүмүүсээ зөвхөн инээмсэглэлээрээ “цэнэглэж”, эрч хүчийг өгдөг чадвартай. Найзуудтайгаа эерэг сайхан харилцаатай бөгөөд амьдралаас жинхэнэ азжаргалыг мэдэрч, таашаалыг авч байдаг.

Шүрэн өнгө

Шүрэн өнгийг илүүд үздэг бүсгүйчүүд байгаль дэлхийтэй харилцан шүтэлцээтэй байдаг бөгөөд тэдний хамгийн сайн найз бол нар, агаар, ус юм. Тэд гэр бүлээ хамгийн эрхэмд тооцдог төдийгүй тэдэнтэйгээ өнгөрүүлсэн хором бүхэн нь түүнд баяр хөөрийг бэлэглэдэг.

Сааралдуу ягаан өнгө

Та бол ганцаардмал, зожигдуу талдаа. Хүмүүстэй эв зүйгээ ололцохдоо тааруу. Хамт олонтойгоо тийм ч нийтэч биш нэгэн аж. Найз нөхдийн хүрээ цөөтэй бөгөөд таны толгойд ямар нэгэн тавгүй бодол эргэлдэн өөрийг тань тавгүйтүүлж байдаг.

Цайвар яагаан

Та залуу хэв маягтай, нилээд нүүрэмгий. Аливаа сонирхолтой зүйлийг зүгээр өнгөрөөхийг хүсдэггүй. Өөрийн үнэ цэнээ сайн мэддэг хэдий ч түүнийгээ яаж илэрхийлэх учраа олдоггүй. Та маш нарийн, торгон мэдрэмжтэй бөгөөд нинжин сэтгэлтэй.

Тоорын өнгө

Халуун дулаан байдал, сайхан сэтгэл бол таны гол зан чанар. Үргэлж инээмсэглэн явдаг төдийгүй ойр тойрныхондоо үргэлж тусалж, тэд ч бас таныг хүндэтгэдэг.

Чавганы өнгө

Ийм өнгийн уруулын будаг хэрэглэдэг бүсгүйчүүд бол зоримог шийдэлтэй нэгэн юм. Аль болох олны дунд байхаас зайлсхийж, зайгаа барих нь тэдний уриа, тэдний гол зарчим. Тэд маш өвөрмөц хэв маягтай бөгөөд мэдрэмж сайтай бүсгүйчүүд юм.

Тод улаан өнгө

Улаан өнгийн уруулын будгийн “баатар” бол дур булаам, тачаангуй. Сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ барьдаггүй, илэн далангүй, олны анхаарлын төвд байх дуртай, байсаар ч байдаг.

Байгалийн өнгө

Олны дунд байх дургүй, дуу цөөнтэй, бүрэг талдаа хүмүүс. Эргэн тойрныхон түүнийг бүрэн таньсан тохиолдолд түүний сайхан сэтгэл, шударга занд нь татагддаг.

Дарсны өнгө

Энэ өнгөнд дурлагчид таавар шиг бүсгүйчүүд байдаг. Энэ өнгө нь нууцлаг, тайлагдашгүй бүхнийг илтгэдэг. Тэд хамгаас гоо үзэсгэлэнтэй бөгөөд түүний сэтгэлийн гүнд гал дүрэлзэж байдаг.

Нил ягаан өнгө

Энэ өнгөнд дурлагчид төвийг сахисан төлөв даруу, ажил хэрэгч, тайван амгалан хүмүүс байдаг. Энэхүү шинж чанар нь тэднийг хүндлэгдсэн, амжилттайн нэгэн болгодог.

Уруул чийгшүүлэгч

Та бол ажил хэрэгч, зүгээр суух огт дургүй. Мөн ямар нэгэн бүдүүлэг байдал, гаж зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй.

Уруул өнгөлөгч буюу гялалзуулагч

Өнгөлөгчийг будгаас илүүд үздэг бүсгүй бол зорилгоо яв цав тодорхойлсон бүсгүй байдаг. Ямар нэгэн үдэшлэг, баяр ёслолд оролцох бол энэ нь сайхан сонголт болно шүү.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.