Н.Түвшинбаяр Чиндаод алтан медаль хүртлээ

2015 оны 11-р сар 23-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэгвэл Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр алтан медалийн төлөө Казахстаны бөх дэлхийн аваргын алт мөнгөн медальт Максим Раковтой барилдаж, торгуулиар ялсан байна.

Н.Түвшинбаяр аваргын хувьд эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авсан юм.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар барилдсан ч хоёрдугаар тойргоос тэмцээнийг орхисон. Манай тамирчид энэ удаагийн Чиндаогийн гран при тэмцээнийг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл хүртсэн амжилтаар өндөрлүүлжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (49.0.160.212) 2015-11-23 13:09
      • 0
      • 0

      Н.Түвшинбаяр аврагад Бээжингийн олимпод ялагдаж мөнгө Казакстаны нөхөр шагнал гардуулаад зогсож бна даа

      Хариулах