Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2015 оны 11-р сар 23-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр уулзалт мөн гэрээ хэлэлцээрт амжилттай байж ашиг авчирна. Хувийн амьдралд өөрчлөлт хүлээж байна. Амьдралын эрч хүч туйлын доогуур түвшинд байх, тиймээс хамтрагч, удирдлагатайгаа хийсэн яриа хэлцэл хүндрэлтэй байна. Танд шүүмжлэлтэй хандах нь уур амьсгалыг хурцатгаж, дайснууд тань таны уур бухимдлыг ойлгох болно. Долоо хоногийн дундуур ажил хэргийн уулзалт, олон нийтийн байгууллагад болон удирдах байгууллагад хандвал амжилттай болно. Долоо хоногийн сүүлээр урьдын бодол санааг хэрэгжүүлэх магадлал их, ашигтай санаа, гэнэтийн таатай мэдээ ирнэ. Алдаа ба үл ойлголцолд хүргэж, эдгээр нь ноцтой асуудал, таагүй зүйлсийн үндэс болно. Хүсэлтийг биелүүлэхээс татгалзах, огцом ширүүн шийдвэр гаргасны хэрэггүй.

Үхэр

Долоо хоногийн эхээр ажил хэрэг танд өөрийгөө байнга сануулж, шийдэмгий байхыг шаардана. Урам хугалах зарим зүйлээс зайлсхий. Мөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд Оюун ухаан, зөн совин тань хүнд байдлаас гарахад тусална. Дээд зэргээр хичээх шаардлагатай болох нь. Долоо хоногийн дундуур эцэг эхээсээ их хэмжээний санхүүгийн дэмжлэг авна. Олон хүн цугласан болон олон нийтийн газарт очихоос зайлсхий. Үйл явдлын гэнэтийн эргэлт танд ашиггүй байх бололтой. Долоо хоногийн сүүлээр юу юунаас урьтаж яг энэ өдөр таныг гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхийг од гаригс зөвшөөрч байна.

Ихэр

Долоо хоногийн эхээр нийгэмд эзлэх байр суурийн тогтвортой байдал болон материаллаг байдлын түвшин ямар нэгэн эргэлзээг төрүүлэхгүй. Эхлүүлсэн ажил амжилттай дуусах бололтой. Та амин хувийн асуудлуудаа шийдэж чадах бололтой. Долоо хоногийн дундуур таныг өөд нь татах хэн нэгний дэмжлэгийг мэдрэх ба энэ нь танд маргаашийн өдөртөө итгэх итгэлийг өгч, бүх зүйлийн учир учгийг олоход тусална. Өөрийн эрх чөлөөг эргэн тойрны хүмүүст бүхэлдээ хамаатуулснаас тэдний сайн тал, нэр хичээсэн байдлыг бодитоор үнэлж дүгнэж чадахгүй. Долоо хоногийн сүүлээр ямар нэгэн ер бусын зүйлийг бүтээж бий болгох боломж танд нээлттэй байна. Та болж өнгөрсөн үйл явдлын дүр зургийг тодоор санах ч, түүнийг зурж үзвэл ирээдүйд хангалттай бүрхэг дүр зураг дүрслэгдэнэ.

Мэлхий

Долоо хоногийн эхээр зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Биеийн хүчний хэт их ачаалал авахаас зайлсхийж аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Сандарч яарснаас үүдэж гэмтэл бэртэл авах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Шинэ санал санаачилга, танд бусдаас санал болгосон ажил нь ар араасаа санхүү мөнгөний алдагдлыг дагуулах болно. Долоо хоногийн дундуур хоолны шингэц сайн байх ба махан болон хүнд хоолноос татгалзаж цагаан хоол, сүү цагаан идээ хэрэглэвээс зохилтой. Сайтар бодож нягтлахгүйгээр гаргасан шийдвэр, дав дувхийсэн алхам хийвээс урьдчилан таахын аргагүй муу үр дүнд хүргэх нигууртай. Гэр бүлийн болон хувийн асуудлууд эхний ээлжид тавигдсанаар бусад ажил хэргийг дараагийн ээлжид тавихад хүргэнэ. Долоо хоногийн сүүлээр тэнцвэрт байдлаас гарч хүсэж мөрөөдөж байснаа бодит үнэнтэй хутгаж хямралд орох болохыг од гарагс анхааруулж байна.Гэрийн болон ажлын эд хөрөнгөнд онцгой анхаарал хандуулаарай. Гал түймэр гарах, хулгай нүүрлэх аюул ойрхон байна.

Арслан

Долоо хоногийн эхээр зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Биеийн хүчний хэт их ачаалал авахаас зайлсхийж аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Сандарч яарснаас үүдэж гэмтэл бэртэл авах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур олон нийтийн байгууллагад ажилладаг албан хаагчид оногдсон даалгавартай анхааралтай хандахгүй бол худал хуурмаг мэдээлэл авч алдаа гаргах магадлал өндөр байна.Их зан гаргаж биеэ тоох, аль эсвэл өөрийгөө хэтэрхий доогуур үнэлэхээс зайлсхий. Гэр бүлийн болон хувийн асуудлууд эхний ээлжид тавигдсанаар бусад ажил хэргийг дараагийн ээлжид тавихад хүргэнэ. Долоо хоногийн сүүлээр тэнцвэрт байдлаас гарч хүсэж мөрөөдөж байсныгаа бодит үнэнтэй хутгаж хямралд орох болохыг од гаригс анхааруулж байна. Хайрлуулах хүсэл хэдийгээр их байгаа боловч та ганцаар үлдэхээр шийднэ.

Охин

Долоо хоногийн эхээр ямар ч тохиолдолд эхэлсэн ажлаа орхихгүй, ухрахгүй бай. Найз нартайгаа маргах хэрэггүй. Найз нартайгаа уулзах, хайрын болзоонд, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд сайн. Долоо хоногийн дундуур эрсдэл бүхий ажиллагаанд таатай байдаг нь тань руу дайсагнах үйл ажиллагааг явуулах болно. Шуургыг аюулгүй урсгал руу чиглүүлэхийг оролд. Зөвхөн өөрийн тань биеэ авч байгаа байдлаас хамаарч эсрэг хүйстэнтэй харьцах харьцаанд сэтгэл хөдлөл нөлөөлнө. Долоо хоногийн сүүлээр гэрийн ажил, ахуйн асуудлууд таны бүх цагийг авах боловч оддын таагүй байрлалаас болж таны нүсэр их зүтгэл ойрын улсуудын туслалцаа нь мэдэгдэхүйц амжилтад хүргэхгүй. Бардам байдал эсвэл харилцан ярилцагчаа үл тоох нь хэрүүлийн шалтгаан болж энэ нь танд ашиггүйгээр шийдвэрлэгдэнэ.

Жинлүүр

Долоо хоногийн эхэн үе ажил үйлсэд таагүй бүх зүйл таны эсрэг байна. Тиймээс найз нөхөд, нөлөө бүхий хэн нэгэн, хамаатан садангаасаа тусламж зайлшгүй хэрэг болох учир тэднээс тусламж хүс. Гэр бүлдээ итгэснээр чухал асуудалд зөв шийдвэр гаргана. Бүх зүйлд хүлээцтэй ханд. Таны зургаа дахь мэдрэхүй ямагт зөв байна. Ажил хэрэг, газартай холбоотой асуудал, бүтээн босголт, бүтээлийнхээ санааг буулгахад таатай өдөр. Мөнгөтэй дурын асуудал нааштай шийдвэрлэгдэж ашиг авчирна. Материаллаг байдал болон өөрийн харилцаагаа сайжруулах гэж бүү оролд. Ганцаараа байж, тулгарч буй асуудалд оюун ухаанаа төвлөрүүлэхэд таатай. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс бүү ичээрэй.

Хилэнц

Долоо хоногийн эхээр бодож төлөвлөж буй төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх багахан боломж олдоно. Хэн нэгний тусламжийг бүү хүлээ мөн бүү ав, өөрийн мэдлэг чадвартаа найд. Эмэгтэйчүүдийн хувьд од гараг ахмад настангуудтай үл ойлголцолд хүрч болзошгүйг анхааруулж байна. Өндөр настангуудын хувьд ачаалал ихтэй мөн хэт их уурлаж бухимдсанаас болоод стресст орж өвдөж болзошгүй. Ихэнх хүмүүсийн хувийн амьдрал таагүй байна. Шинэ танил удаан хугацааных биш тул сэтгэлээ онгойлгон харьцах хэрэггүй. Сансрын энергийг долоо хоногийн дундуур авах болно. Оюун ухааны чадамж өндөр мөн аливаа зүйлд идэвхи санаачлагатай байна. Од гараг танд туслах болно. Хүчирхэг үйл явдал таны хувийн амьдралд орж ирэх болно. Шинэ санаа мөнгө олох эх үүсвэр байна. Энэ ордны эмэгтэйчүүд өөрийн сэтгэл хөдлөл оюун санаагаа бүрэн шавхан гэхдээ хэт ихээр өөрийгөө хүчилснээр стресст орж болзошгүйг анхаараарай.

Нум

Энэ долоо хоногт төрөл садандаа энэрэл хайр дүүрэн сэтгэлээр хандах, харилцан ойлголцоход тэмүүлэх нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Эрс шийдэмгий үйл ажиллагаа шаардагдах мэдээ, гэрийн ажил гарч ирж болно. Харилцаанд сайн, шинэ танил, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийх, ахуйн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Төлөвлөгөө, нийгмийн уулзалт, хувийн уулзалтууд урт хугацааных байж магад. Энэ нь албаны шатаар ахих, санхүүгийн амжилтад хүрэх суурь болж мэдэх юм. Арилжаа наймааны асуудалд идэвхтэй бүү ханд.

Матар

Хайртдаа энхрий ялдам, уян зөөлнөөр хандаарай. Ингэснээр та жаргал цэнгэлийн манлайд байж хамгийн хэрэгтэй, эрхэм нэгэнд тооцогдож таны хүсэл мөрөөдөл, элдэв тунирхал биелэх болно. Ямар ч тохиолдолд үр хүүхдүүдтэйгээ маргалдах хэрэггүй. Долоо хоногийн дундуур горьдлого тээж болохуйц ажлын саналыг хүлээж авах ба энэ талаар сайтар нэг бүрчлэн тунгаан бодохыг сануулж байна. Ажил мэргэжлийн салбарт маш их хүч чадал, хийж дадсан үүрэг даалгаварт шинэ арга барилаар хандах, шинэ шийдлүүдийг гаргахыг шаардана. Таны хувьд ахмад настнууд танаас ухаантай гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг ч энэ нь үнэний хувьтай тул хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Найз нөхдийн зочлолт болон санаанд оромгүй сайхан үйл явдлууд нь сэтгэлийг хөнгөлж, тайвширч амрах боломж бололцоог өгөх болно.

Хумх

Долоо хоногийн эхний өдрүүдийн аль нэгэнд танд гэнэтийн ашиг орж ирэхэд бэлэн байгаа тул түүнд бэлтгэлтэй бай. Магадгүй сэтгэл хөдлөлөөсөө эсвэл нөхцөл байдлын санамсаргүй өөрчлөлтөөс болж та хэсэгхэн зуур мөнгөнөөс салах бөгөөд үүнд бүү харамс. Маш хурдан мөнгө танд эргэж ирнэ. Өөрийн эрүүл мэнддээ анхаарахыг одод зөвлөж байна. Хооллолтод анхаар. Хүнсээ худалдан авахдаа түүний овор хэмжээ биш чанарт анхаар. Бүтээлч төлөвлөгөөний хувьд юунаас ч эхэлсэн ч биелэгдэнэ. Хайртай хүнтэйгээ харилцаагаа тодруулах хэрэг гарч болно. Зохих хэмжээндээ романтик байх нь сайн гэдэгт анхаарлаа хандуул. Харин хамтрагчийн мэдрэмжийг тоолгүйгээр өөрийн хүссэндээ хурдан хүрэхийг хичээх юм бол таны цаашдын харилцааг муутгана. Таныг шаналгаж байсан бүх асуудлуудыг ойлгож чадах бөгөөд ойр дотнынхонтой харьцах харилцаа нь ойлгомжтой ба зохимжтой болно.

Загас

Магадгүй, шинэ долоо хоногийн эхэнд сэтгэл зүрх болон санаа бодолд олон янзын, зах замбараагүй бодол эргэлдэн дүүрэн байх бололтой. Энэ долоо хоногт хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бололцоо байх хэдий ч их ядарч зүдэрснээс болж, төлөвлөсөн ажлаа мартах, назгайрах, хэн нэгний нөлөөнд автах аюул нүүрлэж болзошгүй байхыг анхаараарай. Танд хүссэн бүхнээ өөртөө төвлөрүүлж, бүх зүйлээр хангагдсан мэт санагдана. Та юу хэрэгтэй байгаагаа мэдэрч, хамтран ажиллагсадтайгаа сайтар зөвлөж, тэдний санаа бодлыг нэгтгэж чадна. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эргэцүүлэн бодоорой. Бүх зүйлд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байдлаар хандахыг сануулж байна. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ ээлжийн амралтаа өнгөрүүлэх, аль эсвэл хамт амрах талаар хэлэлцэж ярилцаарай. Аялж жуулчлахад тохиромжтой байх бөгөөд романтик уулзалт дагалдах болохыг амлаж байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.