Хүүхдэд зориулсан энгийн орцтой жигнэмэг

Twitter Print
2017 оны 11-р сар 19-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Их энгийн найрлагатай хүүхдэд зориулсан амттай жигнэмэгний жорыг хүргэе.

Орц: 150 гр цөцгийн тос, 200гр аарц, 250 гр улаанбуудайн гурил, 100 гр элсэн чихэр

Бэлтгэх арга:

Цөцгийн тосоо халаалгүйгээр элсэн чихэр, аарцтайгаа холин багсарна. Гурилаа хийж зуурмагаа бэлтгэнэ. Бэлэн болсон зуурмагаа хүнсний уутанд хийж хөргөгчинд 2 цагаас багагүй хугацаанд байлгана. Мөн зуурмагтаа ванилын эссенц хэдэн дуслыг нэмж болно. Шарах шүүгээгээ 200 хэм хүртэл халаагаад зуурмагаа 3 мм зузаантай элдэж, зүсэж хэвлээд наалдуулдаггүй цаас дэвссэн тавиуртаа өрнө. Жигнэмэгний том, жижиг хэмжээнээс хамааран 10-15 минут жигнэнэ.

Эх сурвалж: www.detskoe-menu.com

Орчуулсан:

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.