Хурдтай тархаж буй фэйсбүүк вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Twitter Print
2016 оны 12-р сар 07-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

“Facebook” сүлжээнд аюултай вирус маш хурдан тархаж байна. Тодруулбал, тус вирус нь “Facebook Chat”-аар дамжин хэрэглэгчийн компьютер, гар утсыг гэмтээдэг байна.

Хэрвээ вирус танд тархах нөхцөл үүссэн бол хаанаас, хэн нэмсэн нь мэдэгдэхгүй олон тооны групп чатад та нэмэгдсэн байх болно. Тэрхүү чатын notification нь ирэхдээ “Таны үүсгэсэн групп чатанд ... хүн тэгэж бичлээ” гэх мэтээр ирнэ. Хэрэглэгч та чат руу ороод тэнд байгаа ямар нэгэн линк дээр бүү дараарай. Вирус тараах линкүүд ихэвчлэн "Энд дарж вирусны программ татаж авна уу?", "Энд ...-ний нүцгэн бичлэг тарсан байгааг үзнэ үү?" гэх мэт англи тайлбартай байдаг. Эсвэл ямар ч тайлбаргүй байж болно.

Хэрвээ та линк дээр дарах л юм бол вирус таны компьютерт халдах болно. Мөн чатыг гүйлгэж үзэхгүйгээр шууд гарах нь илүү аюулгүй байх юм.  

Вирустай чатаас хэрхэн гарах вэ?

1.Чат руу орно.

2.”Options menu” хэсэг дээр дарна.

3. “Leave Conversation” буюу чатыг орхих хэсгийг дарна.

Энэхүү вирус нь халдварлахыг оролдсон хүнээ маш олон групп чатанд нэмдэг тул та энэ үйлдлийг чат тус бүр дээр хийх ёстой болно. Найз нөхөддөө энэхүү сэрэмжлүүлгийг түгээгээрэй.

Зурагт вирус ямар байдлаар тархаж байгаа дүрслэсэн байна.

 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Armena

      (188.143.232.32) 2016-12-21 08:53
      • 0
      • 0

      My wife and i ended up being more than happy when John could complete his inquiry using the ideas he came across out of the web page. It’s not at all simplistic just to choose to be releasing guidelines which the rest might have been selling. And now we grasp we have got the website owner to be grateful to for that. All of the illustrations you made, the sthgoartfirward web site menu, the relationships you will help foster – it is most unbelievable, and it’s facilitating our son in addition to the family recognize that the idea is cool, and that’s very fundamental. Thanks for the whole thing!

      Хариулах