Өндөгний царцаамаг

Twitter Print
2016 оны 06-р сар 30-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Орц:

Чанасан өндөг -4 ширхэг

Чанасан төмс-3 ширхэг

Чанасан лууван -1 ширхэг

Утлагат хиам- 1 ширхэг

Алим -1 ширхэг

Вандуй, ногоон сонгино

Желатин- 2 амны халбага

Тахианы шөл - Тал аяга

Хийх арга:

Бүх орцуудаа шоо дөрвөлжин хэрчинэ. Өндөгөө хальслаад арилгана. Тахианы яс чанасан бэлэн шөлөндөө желатинаа хийж уусгана.

Төмс лууван хиам ногоон сонгино вандуй алим зэргээ нэг саванд хийж дээр нь 2 амны халбага гич, 3 амны халбага майонез бага зэрэг давс хар перец зэргээ хийгээд хольж базна. Өөрийн хүссэнээрээ амтална. Дээр нь желатин хутгасан шөлөө хийгээд холино. 

Дөрвөлжин сав бэлдэж хүнсний скоч дэвсээд ногооны холимогноосоо багаар тасалж дэвсээд дээр нь арилгасан өндөгнүүдээ өрж тавина. Үлдсэн холимогоо дээрээс нь тавьж тэгшлээд хонуулж бэхжүүлнэ. Маргааш нь хэвнээсээ эвтэйхэн татаж аваад иртэй хутгаар нарийн зүсэж таваглана.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.