Шилэн хүзүүн дээрээ мөсөн жин тавь!

Twitter Print
2019 оны 04-р сар 29-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Бие жаахан тавгүйрхэх төдийд л эмч рүү гүйгээд байх хэцүү. Тэр тусмаа зарим үед өөрийгөө хялбархан эмчилж болно. Ердөө л жаахан мөс эрүүл мэндэд маш их тус болдог гээд төсөөлөөд үз дээ. Та өөрөө туршаад үзээрэй.

Хятадын анагаах ухаанд үздэгээр бидний гавал ясны суурин дээр “фэн-фу” (салхины гэр) гэж нэрлэгддэг чухал цэг байдаг аж. Энэ нь бие махбодийн олон хэсэгтэй холбоотой байдаг тул зүү тавих гол цэг болдог. Гэрийн нөхцөлд зүү тавина гэж байхгүй тул хүзүүн дээрээ жаахан мөс тавьж бага зэргийн өвчин шаналгаанаас ангижирч болно.

“Фэн-фу” цэг дагзны доод хэсэгт, шилэн хүзүүн дээр оршино.  Доош харан хэвтээд яг энэ цэг дээр мөсөн жинг 20 орчим минут тавина. Гэхдээ 2-3 хоногт нэг удаа, өглөө, орой ээлжлэн тавина. Өглөөгүүр тавихдаа өлөн байвал сайн гэнэ. Хэвтэх дургүй байвал мөсөө тогтоохын тулд алчуур ороосон ч болно.

Мөсөн жин дараах ач холбогдолтой:

Нойронд эерэгээр нөлөөлнө. 

“Фэн-фу” цэгт мөсөн жин тавьснаар бөх сайхан унтаж амрахаас гадна унтах цаг уртасдаг байна.

Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн өмнөх синдром гэх зовиур бий болдог. Энэ үед туслах олон төрлийн эм бэлдмэл байдаг ч, эм уулгүйгээр мөс хэрэглэх нь өвчин намдаах шилдэг арга юм.

Бамбай булчирхайд тустай.

Бамбай булчирай үрэвссэн үед заавал эмчийн зөвлөгөө шаардлагатай. Харин эмчид очих боломжгүй байгаа үед мөс хэрэглэж өвчин шаналгааг багасгаж болно.

Хоол шингэхэд тустай.

Ходоод өвдөх, гэдэс дүүрч цанхайх, хоол шингээх тал дээр асуудалтай бол “фэн-фу” цэгт мөсөн жин тавих нь их ач холбогдолтой гэж Хятадын уламжлалт анагаах ухаан зөвлөж байна.

Ханиад томуугаас сэргийлнэ.

Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд ханиад хүрэх эрсдэл ихэсдэг. Та хүзүүн дээрээ мөс тавих аргыг тогтмол хэрэглэснээр ханиад хүрэх тань эрс багасна.

Толгойн өвчнийг анагаана.

Энэ бол хүн болгонд тохиолддог зовиур. Толгой чинь өвдвөл “фэн-фу” цэг дээрээ мөсөн жин тавиарай. Туршиж үзсэн хүмүүс энэ аргын үр дүнтэйг шагшин магтдаг гэнэ.

Үе мөчний үрэвслийн үед тус болно.

Үрэвссэн үений хурц өвдөлтийг мөсөн жингээр дарж болох ба гипертони, гипотонийн (цусны даралт ихсэх ба багасах) үед ч энэ аргыг хэрэглэдэг.

Багтраа өвчтөнд тусална.

Энэ бол маш хүнд өвчин тул эмчийн тусламжийг зайлшгүй авах хэрэгтэй. Харин өвчний зовуурийг намдаах зорилгоор өвчтөн мөсөн жин тавибал үр дүнтэй гэнэ.

Целлюлитийг багасгана.

Целлюлитээсээ салахыг хүсдэггүй нэг ч эмэгтэй энэ дэлхий дээр байхгүй биз. “Фэн-фу”цэгийг байнга идэвхжүүлснээр та целлюлитийг эрс багасгаж болох аж.

Стресс, ядаргааг тайлж, сэтгэл санааг өргөнө.

Шилэн хүзүүн дээрээ мөсөн жин тавьснаар бие махбодь сэргэж эрч хүчтэй болох нь мэдрэгдэнэ. Энэ нь сэтгэл санааны байдалд ч эерэгээр нөлөөлж, тайвшруулдаг байна. Та гэрээсээ гаралгүй, ямар ч асуудалгүйгээр эрүүл мэнддээ анхаарал тавьж энэ аргыг туршаад үзээрэй. Танд амжилт, эрүүл энхийг хүсье!

Эх сурвалж: www.viva.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.177.186) 2019-04-29 23:43
      • 0
      • 0

      Өө сайн ум байна лээ

      Хариулах

    • Зочин

      (43.228.129.97) 2017-06-08 12:30
      • 0
      • 0

      Tabisan gazar ni ovoichood jil gran bolj bnaa hunduurtei bas sudas taraad tegsiimuu

      Хариулах

    • иргэн

      (103.26.195.193) 2016-12-24 20:46
      • 0
      • 1

      би энэ аргийг хэрэглэж vзсэн маш сайн юм билээ хvн болгонд еер еер нелее vзvvлмээргvй л баймаар юм би 69 настай эмэгтэй хvн даралт аажим бууж бие тайвширч нойронд сайн юм билээ би олон удаа хэрэглэсэн надад их таарсан шvv. баярлалаа.

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.19) 2015-11-22 19:13
      • 0
      • 4

      bi ene argiig hergelsen ulam obchtei bolood bsan

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.19) 2015-11-22 19:13
      • 0
      • 0

      bi ene argiig hergelsen ulam obchtei bolood bsan

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.19) 2015-11-22 19:13
      • 0
      • 0

      bi ene argiig hergelsen ulam obchtei bolood bsan

      Хариулах