Д.Сумъяа "Чиндао 2015" Гранприд алтан медаль хүртжээ

Twitter Print
2015 оны 11-р сар 21-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Чиндао 2015" Гранпри тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр барилдсан манай бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Дэлхийн чансааг тэргүүлж буй Тэрбээр аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряамтай барилдаж цэвэр ялснаар төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан юм.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг "А" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд  Азербайжаны Нижат Шихализадад цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй гавьяат тамирчин М.Уранцэцэг "Чиндао-2015" тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан манай бөх А.Цолмон олимпийн эрхийн оноо олгох "Чиндао-2015" Гранпри тэмцээний хүрэл медалийн тавцанд зогслоо.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.