Голубцы хийх арга ба байцааг нь хялбар байдлаар бэлтгэх заль

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Орц: 

Үхрийн мах- 300гр

Байцаа- 7-8 ширхэг навч 

Лууван - 1 ширхэг 

Хүрэн байцаа - бага зэрэг 

Сонгино- 1 ширхэг 

Гоньдны үр- Бага зэрэг

Давс

Хар перец

Голубцы хийх арга: 

Голубцыг бэлтгэхийн тулд байцааныхаа навчийг чанаж боловсруулах гээд ажиллагаа ихтэй байдаг. Харин уг асуудлыг хялбараар шийдэх арга бас байна. Тэгвэл та анхнаасаа зөв байцааг буюу цайвар өнгөтэй, том далбагар, нимгэн навчтайг сонгох хэрэгтэй. Байцаагаа угаагаад гаднах хэдэн ширхэг навчийг хуулаад богино долгионы зууханд хийнэ. Ингэхдээ байцаа маань 1.5-2 кг жинтэй бол ойролцоогоор 12 минут, 900 Вт горимд тавьж халаагаад навч нь зөөлөрсөн эсэхийг шалгаад зузаан хэсгийг бага зэрэг дарж нимгэлээд урсгал хүйтэнд усанд шүүж байлгаад голубцы хийх байцаа маань бэлэн боллоо.

1. Байцааны навчнуудаа жигнүүрт 10 минут жигнэсэн ч бас болно

2. Махаа татаад хүрэн байцаа, сонгино, гоньдны үр, давс, перецээр амтлан шанзална.

3. Жигнэсэн байцаандаа махаа хийж чанасан луувангаа хийж ороогоод олсон утсаар сайтар боож өгнө.

4. Боож бэлдсэн байцааны ороомгоо 15 минут жигнэнэ.

5. Сайтар халаасан тостой хайруулын тавганд жигнэсэн ороомогоо 2 талаар нь шарж бэлэн болгоно.

Эх сурвалж: www.naget.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.