Эрчүүдийн ямар үйлдэлд бүсгүйчүүд дургүй вэ?

Twitter Print
2017 оны 03-р сар 12-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Ер нь бол эмэгтэйчүүд бол маш өндөр шаардлагатай, нарийн шалгууртай хүмүүс. Тэд нөхөр болох хүнийнхээ болон бусад эрчүүдийг ч маш жижигхэн зүйлээр хэн бэ гэдгийг нь таньчихдаг гэнэ. Тэгэхээр залуус минь, тэдэнд таалагдмаар байгаа л бол дараах үйлдлүүдийг хэзээ ч битгий хийгээрэй. 

Эрчүүдийн ямар үйлдэл бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг вэ?

1. Ариун цэврийн өрөө орсныхоо дараа гараа угаахгүй байх.

Болзооныхоо үеэр ариун цэврийн өрөө орчихоод гараа угаасан байна уу үгүй юу гэдгийг эмэгтэйчүүд маш төвөггүйхэн мэдчихэж чадна. Хэрвээ угаагаагүй байвал түүнийг үнэлэх үнэлэмжийн бараг тал хувь нь нуран унадаг гэнэ.

2. Бохир хумс

Энэ тухай бол тэд бодохыг ч хүсдэггүй байх. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай аливаа хүний өөртөө тавих арчаа нь тухайн хүний гарнаас шууд мэдэгддэг гэлцдэг. Тэгэхээр бүсгүйчүүд бохир хумстай эрчүүдийг харахыг ч хүсдэггүй ажээ.

3. Хөлний урт хумс

Хэдий тэр болгон ил харагдаад байхгүй ч, нэг оронд орсон хойно тэдний эмзэгхэн торгомсог арьсыг урчих юм бол... Тэд ч өршөөхгүй л болов уу.

4. Хаа сайгүй үс сахал

Ихэнх эрчүүд сахлаа хусчихаад угаалгын өрөөгөө цэвэрлэлгүй орхичихдог. Энэ нь найз охин\эхнэрийг нь бухимдуулах хангалттай шалтгаан болдог байна.

5. Нууц хэсэг нь хэт үсэрхэг байх юм бол

Эр хүн юм чинь эмэгтэй хүнээс хамаагүй үсэрхэг байх нь мэдээж. Гэхдээ нууц эрхтэн нь бараг харагдахгүй болтол үс нь ургачихсан байх юм бол бүсгүйчүүдэд “эршүүд” гэхээсээ илүү бохир, заваан санагддаг байна.

6. Өрөөгөөр дүүрэн хувцас...

Эмэгтэй хүмүүс хувцсаа шүүгээндээ өнгө төрөл, тэр ч байтугай ойрд өмсөх өмсөхгүйгээр нь ялгаж хийдэг. Гэтэл эрчүүд хувцсаа нүднээс далд л байлгаж байвал хаана ч яахав гэж боддог. Эсвэл бүр тайлсан л бол хаана ч хамаагүй ч юм уу...

7. Аяга таваг дутуу угаах тохиолдолд

Эмэгтэйчүүд бол ер нь их цэвэрч хүмүүс гэж дээр дурьдсан. Бүх зүйл гялтганаж, гялалзаж, нүд гялбуулж л байвал сэтгэл нь амардаг гэхэд болно. Тэд эрчүүдийг өөрсдийнх нь гэрийн ажилд туслахад нь маш их баярладаг ч, дутуу хийсэн байх юм бол бүр их уурладаг гэнэ. Ялангуяа аяга таваг дутуу угаасан байх юм бол... дууслаа л гэсэн үг.

8. Ор хөнжлийн даавуугаа солихгүй удах

Хэдэн сар болсон нь ч мэдэгдэхгүй, хоолны үлдэгдэл болсон, эсвэл бүр хуйларч нэг талдаа бөөгнөрсөн даавууг найз бүсгүйчүүд нь үзэж чаддаггүй ажээ. Бас яагаад тэднийг ийм заваан даавуун дээрээ тухтай унтаж чаддагийг гайхдаг байна.

9. Үсэрхэг цээж

“Тэр залуугийн цээж нь ямар муухай их үстэй юм бэ, ёстой шижгийн юм аа” гэж ярилцаж байгаа бүсгүйчүүдийг та өмнө нь сонсож л байсан байх. Тэдэнд үсэрхэг цээж үнэхээр огиудас хүрэм харагддаж ажээ. Харин эрчүүдэд эсрэгээрээ түүгээрээ бахархах мэдрэмж төрдөг гэнэ.

10. Муухан засалттай үс

Үс сайхан бол зүс сайхан гэж үнэхээр үнэн үг шүү. Эмэгтэйчүүд хэтэрхий урт үстэй, тослогтож, муухай үнэртэй болсон, эсвэл бүр өөртөө зохиогүй хэтэрхий богино үстэй залуусыг хараад шууд тэдний болзооны саналаас татгалздаг гэнэ. 

11. Хэтэрхий их үнэртэй ус цацсан

Аливаа юм ихэдхээрээ л утгаа алддаг шүү дээ. Тэрнээс биш сайхан үнэртэй залууд татагдахгүй бүсгүй гэж хаа байхав. 

12. Гялалзсан уруул

Уруул өнгөлөгч гялайтал нь түрхсэн залуусд ч тэд үнэхээр “харшилтай” гэдэг нь үнэн бололтой. Гэхдээ бас хагарч хуурайшсан уруулд ч дуртай биш. Тэгэхээр аливаа зүйлийн тунг тааруулах МЭДРЭМЖ хэмээх зүйл хамгаас чухал гэдгийг дурдья.

www.caak.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.