Golden State Warriors гайхалтай тоглолт үзүүллээ

Twitter Print
2015 оны 11-р сар 20-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

ЛА Клипперсчүүд талбай дээрээ Голден Стэйт Уорриорзыг хүлээн авч тун ширүүхэн тоглолтыг үзүүллээ. Тус тоглолтын эхний хагас 54-68 Клипперсчүүд илүүрхэж өндөрлөсөн. Тоглолтын 2 дугаар хагаст Голден Стэйтчүүд гайхалтай эргэн ирэлтийг хийж 4-р үед 39 оноог авч 124-117 оноогоор ЛА Клипперсчүүдийг талбай дээр нь хожсон. Тус тоглолтод  талбайн эздээс Крис Пол 35 оноо 3 бөмбөг таслалт 8 оновчтой дамжуулалт, Блэйк Гриффин 27 оноо 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн. Голден Стэйт багийн лидер Стефен Карри 40 оноо 11 самбараас бөмбөг авалт , Кlay Томпсон 25 оноо, Харрисон Барнес 21 оноо гүйцэтгэжээ. Голден Стэйт баг улирлын 13 дахь хожлоо авсанаар НБА түүхэн дахь 13-0 гэсэн амжилтыг үзүүлсэн 5 дахь баг боллоо.



Майами Хит баг талбай дээрээ Сакраменто Кингз багийг 109-116 онооны харьцаатайгаар буулган авч, улирлын 7 дахь хожлоо авсан. Майми Хит багаас Дуэйн Уэйд 24 оноо 6 оновчтой дамжуулалт, Крис Бош 23 оноо 11 самбар. Сакраментогоос Рондо 14 оноо  18 оновчтой дамжуулалт, сэлгээнээс Марко Белинелли 23 оноо авчээ.

 


Милуоки Бакс, Кливленд Кавальерс багийн талбай дээр зочилон тоглосон. Тоглолт 100-115 оноогоор төгсч, Кавальерс баг улирлын 9 дахь хожлоо авсан. Кавальерс багаас Леброн 27 оноо 9 самбар 6 оновчтой дамжуулалт, Кевин Лав 22 оноо 15 самбар авч багаа тэргүүлсэн. Милуоки Баксаас Яннис Адетокумбо 33 оноо 2 оновчтой дамжуулалт, Грег Монро 17 оноо 8 самбар авчээ.

 


Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.