Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөгчид Пхеньянд айлчилж байна

Twitter Print
2015 оны 11-р сар 20-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй Монголын нөхөрсөг төлөөлөгчид Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод айлчилж байна.

Улаанбаатар хотын Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч болон Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ази, Ойрхи Дорнод, Африкийн хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга зэрэг төлөөлөгчид Пхеньян хотын захирагчийн хүсэлтийн дагуу тус хотод айлчилжээ.

Монголын төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Умард Солонгосын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, голдуу хотын хөгжил, экологийн асуудлаар хэлэлцээ хийнэ.

Айлчлал энэ сарын 24 хүртэл үргэлжлэх ажээ.

Монгол болон Умард Солонгос 1948 оны 10 дугаар сарын 15-нд анх дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Умард Солонгост айлчилж, хоёр улсын эдийн засгийн харилцаа, ялангуяа, нефть боловсруулах хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • baagi

      (180.149.78.22) 2015-11-20 21:44
      • 0
      • 0

      komunizmiig vzen yaddag hvn yagaad hoid solongosiig zoriw..nogoo horchin zangaa tend gargah gej baigaa yum boluu

      Хариулах

    • Бат

      (202.131.238.66) 2015-11-20 14:37
      • 0
      • 0

      Үүл баатар хэдэн ногоон царай алдаж яваа болдоо. Хэдэн юм бүтээчихвэл Монголыг аварсан дайны юм болж шоудаад яг нэдэр дээрээ нилээд хэсгийг нь халаасалчих биз дээ

      Хариулах