Хийжүүлсэн ундаа, шүүс уусны дараа биед юу болдог вэ?

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Хийжүүлсэн ундаа, шүүс нь хүний бие хортой гэдгийг хэн хүнгүй сайн мэддэг. Тэгвэл уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүний бие организмд ямар зүйл болдогийг та бүхэнд тайлбарлая. Харин үүнийг уух эсэх нь таны сонголт.

Хэрэглэснээс 10 минутын дараа. Хийжүүлсэн ундаанд агуулагдах элсэн чихэр нь бие организмд жинхэнэ “дайн” өдөөдөг гэхэд хилсдэхгүй. Түүнээс гадна ортофосфорын хүчил нь ходоодонд сөргөөр нөлөөлж уг элсэн чихрийн нөлөөг улам идэвхжүүлдэг байна.

20 минутын дараа. Цусан дахь инсулины түвшин огцом өсдөг.

40 минутын дараа. Кофеин цусанд бүрэн шимэгдэж дуусдаг. Нүдний хүүхэн хараа өргөсөж, артерын даралт өсөн цусны биеэр тархах хурд ихсэнэ. Аденозиний нэгдэл үүсгэж хүнийг нойрмог байдлаас гаргах буюу өөрөөр хэлбэл сэргээж өгдөг.

45 минутын дараа. Тархины тааламж мэдрэх төв цэгийг өдөөдөг дофамины хэмээх бодисын түвшин бие организмд өсөхийн зэрэгцээ хар тамхи хэрэглэсэн мэт урвал явагдаж мансуурдаг.

1 цагийн дараа. Ортофосфорын хүчил нь ходоод гэдэсний зам дахь кальци, магни, цайрыг бөглөж саатуулснаар бодисын солилцоо хэвийн үйл ажиллагаагаа алдаж, илүүдэл кальци шээсээр ялгардаг.

1 цаг ба түүнээс хойш. Хийжүүлсэн ундаа, шүүсний шээс хөөх шинж чанар энэ шатанд илэрдэг. Ингэснээр бие организмоос хүний биеийн ясны эдэд чухал үүрэг гүйцэтгэдэг кальци, цайр, магни зэрэг нь ялгаран гардаг. Энэ үедээ хүн огцом, цочир уур уцаартай болох нь ажиглагддаг. Мөн биед агуулагдах усны ихэнх хэсгийг биеэс ялган гаргадаг.

Хийжүүлсэн ундаа, шүүсний найрлага

Хийжүүлсэн ундаа, шүүсний найрлагын ихэнх хэсгийг дараах бодисууд бүрдүүлдэг.

Бензол. Дангаараа байхдаа бензол нь тийм ч хортой бодис биш юм. Бензол нь С аминдэмтэй харилцан үйлчлэлцэх үедээ хортой нөлөө үзүүлдэг. Бензолыг төрөл бүрийн хавдрыг илрүүлэхэд өргөнөөр ашигладаг.

Кофеин. Энэхүү бодис нь зүрхэнд хэт их ачаалал өгдөг. Түүнээс гадна кофеин нь бусад бодисуудтай нэгдсэнээр бие организмоос кальцийг хөөн гаргадаг. Үүний үр дүнд бөөрний чулуу үүсдэг байна.

Нүүстөрөгчийн давхар исэл. Дангаараа мөн л биед хоргүй. Нүүрсний хүчил нь ундаа, шүүсийг бүрэн хийжүүлэх үед үүсдэг бөгөөд энэ нь цаашлаад ходоод гэдэсний замын өвчлөлийг үүсгэдэг.

Ортофосфорын хүчил. Ясны найрлаган дахь кальцийн хэмжээг бууруулж, хугарах бэртэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ер нь хийжүүлсэн ундаа, шүүс их хэрэглэдэг хүмүүс хангалттай хэмжээний кальци агуулсан хүнсийг хэрэглэж чаддаггүй сул талтай байдаг.

Энэ бүхнээс дүгнэхэд хийжүүлсэн ундаа, шүүс нь маргаангүй хортой гэдэг нь батлагдаж байна. Ингэхээр аль болох хийжүүлсэн ундаанаас татгалзаж, ус эсвэл цай уугаад байхаас яахав.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.