Ботсванаас 1,111 карат жинтэй асар том очир эрдэнэ олжээ

Twitter Print
2015 оны 11-р сар 20-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн очир эрдэнэ урлалын түүхэнд овор хэмжээгээр хоёрдугаарт орох 1,111 мянган карат жинтэй эрдэнийг Ботсван улсын Каров уурайгаас олжээ. Энэ нь тус улсаас сүүлийн 110 жилийн хугацаанд олдсон хамгийн том хэмжээтэй очир эрдэнэ болохыг Канадын Lucara Diamond корпорацийн хэвлэлийн мэдээнд дурьджээ.

Очир эрдэнэ тус компанийн лазераар шинжилгээ хийдэг машинд орохооргүй том хэмжээтэй байсан бөгөөд өнгө үзэмж, тунгалаг чанараараа хамгийн дээд зэргийн IIа ангилалынх байсныг Lucara Diamond корпорациас мэдэгдсэн байна. Сонирхолтой нь дэлхий нийтэд олборлож буй бүх очир эрдэнэ дундаас дөнгөж 2% нь IIа ангиалалд ордог аж. Уг эрдэнийг хэдэн хэсэгт хуваах гэж байгаа гэнэ.

Компаниас мөн мэдээлсэнээр, уурхайгаас өөр хоёр онцгой цагаан очир эрдэнэ олсон нь 813 болон 374 карат жинтэй байжээ.

Дэлхийн хамгийн том 3,1 мянган карат жинтэй, "Куллинан" гэх очир эрдэнийг 1905 онд Өмнөд Африкаас олж байсан бөгөөд уг эрдэнийн есөн хэсэгт хуваасны дээр 96 жижиг талстааар гоёл чимэглэл хийсэн байдаг нь  Британийн эзэнт гүрний эрдэнэсийн цуглуулгад орсон байдаг.

Өнөөдөр хамгийн их үнэ хүрсэн өнгөгүй тунгалаг очир эрдэнэ бол 101,73 карат жинтэй "Уинстоны өв" хэмээх эрдэнэ байдаг байна. 2013 онд уг эрдэнийг Christie's дуудлага худалдаан дээр 26,7 сая доллароор худалдаалсан байна. Энэ үнэтэй эрдэнийг 236 карат чулуунаас засаж гаргасан бол Ботсванд олдсон эрдэнээс энэ нь тав дахин бага жинтэй аж.

"Куллинан" очир эрдэнийн чимэг

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.