Эмэгтэйчүүдийн ямар үйлдэл эрчүүдийн дургүйг хүргэдэг вэ?

2017 оны 01-р сар 09-нд 18:50 цагт
Мэдээний зураг,

Бид өмнө нь та бүхэндээ эрчүүдийн ямар ямар үйлдлүүдэд бүсгүйчүүд дургүй байдаг талаар нийтэлж байсан бол харин энэ удаад эмэгтэйчүүд ямар үйлдэл гаргахаараа эрчүүдийн дургүйг хүргэдэг талаарх санал асуулга, судалгаан дээр үндэслэсэн мэдээллийг хүргэж байна.

Эмэгтэйчүүдийн ямар үйлдэл эрчүүдийн дургүйг хүргэдэг вэ?

1. Үс засалтандаа хэт их анхаарал өгөх

Үсээ сайхан янзалдаг эмэгтэйгээс илүү хоол сайхан хийдэг эмэгтэй 10 залуугийн 10-т нь таалагдана. Хэт их мөнгө үсэндээ зарлагаддаг, ойр ойрхон үсчин явах нь эрчүүдийн дургуйг ихээр хүргэдэг ажээ.

2. Гял цал, урт хумс

Эрвээхэй андуураад буучихмаар тод өнгөтэй, цэцгэн хээтэй урт хумсанд эрчүүд мөн дургүй байдаг гэнэ. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн хувьд энэ нь нэг төрлийн дон болоод хувирчихдаг ажээ.

3. Тамхи татдаг эмэгтэй

Амнаас нь тамхи үнэртээд л, хуруундаа янжуур барьчихсан эмэгтэй тэдэнд их бохир санагддаг гэнэ. Тамхи үнэртсэн амтай бүсгүйтэй үнсэлцэнэ гэхээс тэд бараг л зугтаах нь холгүй зүйл болдог гэнэ.

4. Хэт их үнэртэй ус цацах

Үнэртэн гэдэг ямар ч эмэгтэйн хувьд эрчүүдийг байлдан дагуулах хүчтэй зэвсэг. Гэвч зарим эмэгтэйчүүд үнэртэй усаа эгээ л 00-ийн агааржуулагч аятай их цацчихдаг нь тухайн үнэртэн болоод өөрийнхөө үнэ цэнийг алдагдуулахад хүргэдэг гэнэ.

5. “Улайрсан” эмэгтэй

Таг дуугүй эмэгтэйн оронд уг нь дуу шуутай, сэргэлэн цовоо эмэгтэй хамаагүй дээр санагдах нь мэдээж. Гэвч хэтэрхий галзуу юм шиг аашилж, барьж идэх нь холгүй дайрах нь тэдэнд аймшигтай, зугтмаар санагддаг байна.

6. Шингэн контур

Нүдний шингэн контураар нүдээ будсан, тэр нь халтартаж, тал нь арилчихсан байвал эрчүүд харахыг ч хүсдэггүй байна. Мэргэжлийн нүүр будалт хийж чадахгүй л бол огт нүүрээ будахгүй байсан нь дээр хэмээн эрчүүд боддог гэнэ.

7. Бохир үс

Зарим эмэгтэйчүүдийн үс амархан тослогтдог бөгөөд үсээ 2-3 хоног угаагаагүй үед гялайж харагддаг. Зөвхөн харагдаад зогсохгүй бүр үнэртэж эхэлнэ гээч. Үүнийг харсан эрэгтэй хүн тухайн эмэгтэйн талаар ганц ч эерэг зүйл бодохгүй нь лавтай. 

8. Хиймэл уруул

Силикон шахуулсан хиймэл уруул тэдэнд сайхан харагдах нь бүү хэл, аймшигтай харагддаг гэнэ. Зөвхөн силикон уруул ч биш, хөмсөг, уруулаа шивүүлсэн, хиймэл урт сормуустай бүсгүйчүүдийг тэд үнэндээ сонирхдоггүй байна.

9. Том гар

Эмэгтэй хүн эрдэнийн чулуу 2 жижигхэн байхдаа үзэсгэлэнтэй гэлцдэг. Хэтэрхий том биетэй, эсвэл жижигхэн биетэй ч том гартай бүсгүйчүүдэд  тэд хүрэхээс ч эмээдэг бололтой. 

10. Туйлшрал

Сүүлийн үед гадуур UGG-ийн бойтгон гуталтай охидууд нэг алхаад л тааралдах аж. Тэдний нэгэн ижил сонголтыг буруутгах гээгүй ч, эрчүүдэд бусдаасаа содон, өвөрмөц, донжтой хувцасладаг эмэгтэйчүүд таалагддаг ажээ.

www.caak.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • loool

      (59.153.112.254) 2016-04-05 02:54
      • 0
      • 1

      za yrshikoo tom biytei tgsne mangar jijken gartai bhuu??? tahir dutuu yum shg solioteen be?? hun hunii uzel bodol oorsht yur n 9g law demjihgui bndag

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.150) 2015-12-30 23:44
      • 0
      • 0

      Ёстой үнэн бүгд миний үзэн яддаг юмс байна

      Хариулах

    • H

      (150.129.142.47) 2015-11-20 00:26
      • 0
      • 0

      haha ene neg yum buur uhleeu harin ch eregtei hund taalagdah emegtei hund taalagdahaas hamaaaaagui amar baih

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.16) 2015-11-19 23:37
      • 0
      • 0

      Яршиг гуай л байна тэнэг хар юмнуудад таалагдах гэж янз бүр болох гэж лайл байна айн байгаагаараа байх шиг жаргал хаа байнаа тэд нар хэн юм яг үнэнийг хэлэхэд гайнуудшдээ бөөн гайнууд

      Хариулах