Дурлалын “дэгээг” хэн нь эхэлж шиддэг вэ?

2016 оны 10-р сар 11-нд 18:16 цагт
Мэдээний зураг,

Товч агуулга:

- Хосуудын харилцааны хөгжилтэй нууц

- Чи эхэлж намайг эргүүлсэн биз дээ

Гэрлэсэн хосуудын дунд “Анх чи л намайг эргүүлсэн, чи миний араас гүйсээр байгаад надтай суусан биздээ. Би чамайг огт тоодоггүй байсан шүү дээ” гэх яриа хааяа өрнөдөг ч хошигнол болоод өндөрлөдөг. Ихэнх тохиолдолд араас нь гүйгчээр эрчүүд тодорч бүсгүйчүүд нэрээ цэвэрхэн аваад үлдэх нь бий. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд болдог энэ ач холбогдолгүй юм шиг хэрнээ аль аль нь хүлээн зөвшөөрдөггүй сонирхолтой асуултын хариуг олохоор сэтгэл зүйчид судалгаа явуулжээ. Гэтэл судалгааны дүн бүхнийг эхлүүлдэг гэсэн “хэргийн эзэн”-ээр нь эрчүүд биш эмэгтэйчүүд тодорчээ.

Олон эмэгтэй үүнтэй санал нэгдэхгүй ч хайр дурлалын анхны сэдлийг эмэгтэйчүүд тавьдаг гэдэгт л учир байгаа юм. Эмэгтэй хүн таалагдсан эр хүндээ анхны дохиог ямар нэгэн байдлаар илгээх төрөлхийн авьяастай гэнэ. Ингэхдээ голдуу биеийн хэлэмж ашиглана. Хувцаслалт, бие, гар, уруул, хөлийн хөдөлгөөн, харц гээд эмэгтэйчүүдийн дохионы хэлбэр тоолж баршгүй олон байдаг.

Хэрвээ хамт ажилладаг залуу нь эмэгтэйд таалагддаг бол шинэ сүрчгэнд мөнгө үрэхээс гар татахгүй зантай. Энэ нь эмэгтэйчүүдийн өдөөлтийн хэлбэрт орно. Хажуугаар нь аятайхан залуу өнгөрвөл мөр шүргэх, барьж явсан бичиг цаасаа унагах, хараагүй дүр үзүүлэн дэргэдүүр нь гунхах гээд бүсгүйчүүдийн арга нарийн бас уран. Санаандгүй харц тулгараад ичингүйрэн харцаа буулгах тэр агшинд л эрчүүд ямар аятайхан бүсгүй вэ гэж бодож амжина. Үнэндээ эмэгтэй нь яг тэр агшныг л хүлээж байдаг. Гэхдээ энэ бүхнийг маш цэвэрхэн эрчүүд эхлүүлсэн мэт бодогдохоор хийхэд л хангалттай. Эмэгтэйчүүдийн энэ далд дохио нь эрчүүдийг татах арга гэхээсээ төрөлхийн зөн нь.

Эмэгтэйчүүдийн илгээсэн далд дохионд уургалуулснаа эрчүүд ихэнхдээ мэддэггүй. Эрчүүд харин “би дурлачих шиг боллоо” эсвэл “тэр надад таалагдаж байна” гэж бодоод эргүүлэх ажилдаа идэвхийлэн ордог гэнэ шүү. Харин эмэгтэйчүүд дэгээгээ улам лавшруулахын тулд “үнэд орж” эхэлнэ дээ. Эрчүүдийг араасаа гуйлгаж, гүйлгэж байх хугацаандаа судалгаагаа хийж ангилан боловсруулж байдаг. Тэр намайг кинонд урьчихаад хэр удаан хүлээх тэвчээртэй залуу вэ гэдгийг чинь хэнэг ч үгүй 20 минут хоцроод л шалгачихна. Оройтож ирэхдээ ажлынхаа залуугаар санаатайгаар хүргүүлж эр хүний ухааныг сорих төдий бол эмэгтэйчүүдийн наад захын хэрэг. Үнэндээ хайр дурлалын цогийг эмэгтэйчүүд түрүүлж ноцоодог гэнэ.

А.Мөнхжин, www.profile.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • сайхан залуу

      (202.21.106.155) 2015-11-19 16:10
      • 0
      • 3

      сайхан залуучуудыг садар эмс уургалсан байх нь ердийн үзэгдэл болж дээ, болгоомжтой байгаарай. Зиндаа доогуур эмстэй суувал насан туршдаа зовдог юм аа

      Хариулах

    • Зочин

      (175.211.106.5) 2015-11-19 15:22
      • 1
      • 2

      gehdee ogt taalagdahgui muuhai yumnuud hoinoos guijil baidagshd yaj ch hooj yarvaigaad nemergui

      Хариулах

    • djfkh

      (124.158.79.2) 2015-11-19 16:07
      • 0
      • 2

      Yarvaij heregguie zugeer l hajuud ni ungachih. Tegeed l chamaas uurd holdon odno

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.25) 2015-11-19 22:10
      • 1
      • 0

      t1 um

      Хариулах