Гадил жимс нь харласан, зөөлөн байх тусмаа хорт хавдрын эсрэг үр дүнтэй үйлчилдэг

Twitter Print
2019 оны 07-р сар 21-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Гадил жимсний тэжээллэг шинж чанар нь өнгөнөөс нь хамааран өөр өөр байдаг гэнэ. Боловсорч гүйцсэн гадил жимс илүү их чихэрлэг амттай байдаг бөгөөд жимсний найрлаган дахь ферментүүд нь цардуулыг задалснаар энгийн элсэн чихэр болон хувирч гадил жимс илүү чихэрлэг болдог ажээ. Иймээс хэт болсон гадил жимс идэх нь дан элсэн чихэр идэж байгаагаас өөрцгүй юм.

Япончууд гадил жимсийг хорт хавдрын эсрэг болон антиоксидант шинж чанартай гэж үздэг. Энэхүү гайхалтай шинж чанар нь харласан хэсэгтэй гадилд илүүтэй агуулагддаг гэнэ. Химичид уг харласан хэсгийг ТNF нэгдэл гэж нэрлэдэг бөгөөд хүний биеийн хэвийн бус, гаж эсүүдэд сайнаар нөлөөлдөг гэдэг. Мөн гадил жимс нь харласан, зөөлөн байх тусмаа хүний дархлааг сайжруулж байдаг.

Боловсорч гүйцсэн гадил жимс нь хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй арга. Харин хар толботой хэдий ч шар өнгийн хальстай гадил нь ердийн гадилыг бодвол эрүүл мэндэд 8 дахин сайн нөлөөтэй аж.

Түүнчлэн хэт болсон гадил нь хүний биеийн сахарын түвшинг нэмэгдүүлэх хамгийн сайн сонголт юм. Хэрэв та ядарсан, сэтгэл санаагаар унасан бол үүнийг хэрэглээрэй. Гадил нь илчлэг ихтэй бүтээгдэхүүн учраас илүүдэл жингээсээ салах гэж байгаа хүмүүст ногоон өнгөтэй гадилыг зөвлөх байна. Ногоон өнгийн гадил нь илчлэг багатай байдаг. Зурагт үзүүлснээр 3 болон 4 дугаарын өнгөтэй гадилыг хэрэглэхэд болно. Мөн гадилын жижиг сорт нь ногоон байх тусмаа илүү ашигтай байдаг.

Ногоон өнгийн жижиг гадил нь амин дэм болон бичил элементүүдээр баялаг. Нэг ширхэг ногоон гадиланд ойролцоогоор 300 мг натри агуулагддаг бөгөөд бие организмын ус-давсны тэнцлийг хадгалж байдаг. Хүний хоногт хэрэглэх натрийн хэрэглээ нь 1 гр, өдөрт хэрэглэх гадил жимсний зохистой хэмжээ бол 3 ширхэг жижиг ногоон гадил юм.

Гадиланд агуулагдах онцгой тосны хүчил нь ходоод гэдэсний замын үйл ажиллагааг тэнцвэржүүлж, жимсний зөөлөн эд нь ходоодны хүчлийг саармагжуулдаг тустай.

Гадил жимсний хамгийн ашигтай, ач холбогдолтой чанар нь бие организмын кальцийг хэвийн хэмжээнд байлгах явдал юм. Хүн өдөр бүр кофе, ногоон цай, хийжүүлсэн ундаа хэрэглэснээр организмд байх шаардлагатай кальцийг шимж, багасгаж байдаг тул ногоон өнгийн гадил идсэнээр биеийг чухал бичил элементүүдээр хангаж, ясыг бэхжүүлж байдаг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (66.181.176.130) 2017-09-17 08:16
      • 0
      • 0

      Орос хэлнээс нь орчуулж мэдээ тавиад байгаа шүү дээ энэ охин, таны өөрийн чинь итгэл үнэмшил л хэрэглэх үгүйг шийднэ шүү дээ, манайд орж ирж байгаа гадил жимсны чанар ямар вэ гэдэг дээр л асуудал яригдана, бидний хэрэглэж байгаа хүнсний зүйлийн талаарх мэдээлэл гэвэл муулах болохоороо хорт хавдар үүсгэнэ, сайнаар хэлэх болохоороо хорт хавдарыг устгана гэдэг, бүгд худлаа мэдээлэл

      Хариулах

    • Coltin

      (188.143.232.27) 2016-12-21 15:03
      • 0
      • 0

      That's the thniikng of a creative mind

      Хариулах

    • zochin

      (175.223.15.194) 2015-11-19 13:28
      • 0
      • 0

      Odoo tegeed ali ni unen yum be.haralsan gadil havdar uusgedeg gej sayhan unshisan chin ene yu gen ve haralsan halistain sain genuu.zooz estoi medehe bailaa

      Хариулах