"Лалын улс" A321 нисэх онгоцонд тавьсан тэсрэх бөмбөгийг танилцуулав

Twitter Print
2015 оны 11-р сар 19-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

"Лалын улс" бүлэглэл энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байна. Энэ нь Парист халдлага үйлдсэн болон Синайн хойгт Оросын А321 нисэх онгоцыг амжилттай унагасны баяр хөөр аж. Тэд бүр өөрсдийн сурталчилгааны сэтгүүлтэй болсон бөгөөд “Dabiq” гэх нэртэй уг сэтгүүл дээрээ оросуудыг тохуурхсан өгүүлэл бичиж, нисэх онгоц дэлбэлсэн гар хийцийн тэсрэх бөмбөгний зургийг тавьсан байна.

Уг гэрэл зураг дээр 0,33 л хэмжээтэй Schweppes Gold ундааны сав байх бөгөөд урт төмөр савх болон хар өнгийн пластик зүйл харагдаж байгаа нь бөмбөгний тэслэгч бололтой.

Харин террористууд сэтгүүлийн өгүүлэлдээ бичсэнээр, эхлээд өөр улс орны нисэх онгоцонд халдахаар төлөвлөж байсан боловч оросууд тэднийг бөмбөгдөж эхэлсэний дараа  санаагаа өөрчилсөн гэнэ. Харин Шарм-эш-Шейхийн нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын системд зай сиймхий байгааг олж онгоцонд тэсрэх бөмбөг тавьж чадсан гэж тэмдэглэжээ.

Нисэх онгоцны сүйрлийн шалтгааны хувьд харин удтал дуугүй байсан Оросын тусгай албаны тэргүүн Александр Бортников, Синайн хойгт сүйрсэн A321 нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсныг тогтоосон тухай мэдэгдээд халдлагыг гардан зохион байгуулсан этгээдүүдийн тухай бодитой мэдээлэл олж өгсөн этгээдэд 50 сая долларын хэмжээний шагнал өгөхөө амлалаа.

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны уг мэдэгшлийн хариуд ерөнхийлөгч Путин Кремльд болсон зөвлөгөөн дээр Синайн хойгт халдлага зохион байгуулсан бүх зандалчдыг хайр найргүй намнаж, "НҮБ-ын 51-р дүрэм журмын дагуу улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс бүх талын шаардлагатай арга хэмжээ авах " үүрэг даалгавар өгсөн байна.

Британийн тагнуулын албаныханы үзэж байгаагаар, Оросын нисэх онгоцны сүйрэлд харин Синайн хойгт лалын улсыг төлөөлсөн эмир буюу эзэн хаан гэж өөрийгөө үздэг Египетийн шашны туйлширсан номлогч Абу Осаму аль-Масри гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр интернэтэд энэ тухайгаа илтгэсэн аудио бичлэг тавьсан байжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.