Эх нь хүүгээ цээжээрээ хамгаалан амийг нь аварчээ

Twitter Print
2015 оны 11-р сар 19-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Парисын халдлагын эргэн тойрон дахь үйл явдлын мэдээллээс сонсоод лалын террористуудыг үзэн ядахгүй байхын аргагүй.  The Independent сонинд онцолсоноор, Le Bataclan театрт Америкийн Eagles of Death Metal хамтлагийн тоглолт болох үеэр халдсан террористуудын сумнаас нэгэн эх хүүгээ цээжээрээ хамгаалж, амийг аварч чаджээ. Гэвч эх өөрөө, ээжийнхээ хамт амь үрэгдсэн байна.

Хүүгийн ээж 35 настай Эльза Дилплас болон түүний эх 61 настай Патрисиа Сан-Мартен буун дуу гарахад хоёул таван настай Луи хүүг хамгаалан тэвэрсний ачаар хүү эсэн мэнд үлдсэн байна. Хүүг дараа нь амь үрэгдсэн эмэгтэйн найз бүсгүй Сихем Соуид эмнэлгээс олсон байна.

Арван нэгдүгээр сарын 13-нд болсон энэ халдлагын үеэр Батаклан театрт нийтдээ 90 хүн лалыэн зандалчдын гарт амиа алдсан бол Le Petit Cambodge нэртэй зоогийн газар, Stade de France цэнгэлэх хүрээлэн зэрэг хэд хэдэн газар болсон халдлагын үед нийт 129 хүн амь үрэгдэж, 350 хүн гэмтэж шархадсан билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.