Гэртээ бэлтгэж болох майонезны 5 жор

Twitter Print
2016 оны 12-р сар 30-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Энгийн майонез

Орц: Өндөгний шар 1 ширхэг, ургамлын тос 150 мл, элсэн чихэр 50 гр, чимх давс, гич 1 цайны халбага, нимбэгний шүүс 2 цайны халбага

Бэлтгэх арга: Өндөгний шараа давс, элсэн чихэр, гичтэй холин хутгана. Үргэлжлүүлэн хутгангаа ургамлын тосоо бага багаар нэмнэ. Сүүлд нь нимбэгний шүүсээ нэмж дахин хутгана.

Өндөггүй, сүүн майонез

Орц: 150 мл 2.5% тослогтой сүү, 300 мл ургамлын тос, 2-3 цайны халбага гич, 2 амны халбага нимбэгний шүүс, амтлах төдий давс, элсэн чихэр

Бэлтгэх арга: Тасалгааны хэмд байгаа сүүг хутгагчинд хийнэ. Дээрээс нь ургамлын тосоо нэмээд хутгана. Бэлтгэсэн холимог руугаа давс, элсэн чихэр, гич, нимбэгний шүүсээ нэмээд 5 секунд хэртэй хутгана.

Цагаан хоолтонд зориулсан майонез

Орц: 300 мл элдэв үнэргүй ургамлын тос, 150 мл шар буурцгийн сүү, 1 амны халбага савласан гич, ¾ цайны халбага давс, 2-3 ширхэг нимбэгний шүүс эсвэл уксус, ½ цайны халбага элсэн чихэр

Бэлтгэх арга: Таваганд сүү болон тосоо хийж, жигд болтол нь хэдэн секунт орчим блендерт хутгана. Давс, гич, нимбэгний шүүсээ нэмээд илүү хурдтай хутгана. Тэгээд элсэн чихэр, амтлагчаараа амтална.

Бөдөн шувууны өндгөөр зуурсан майонез

Орц: 6 ширхэг бөдөн шувууны өндөг, 150 мл ургамлын тос, 0.5 цайны халбага давс, 0.5 цайны халбага элсэн чихэр, мөн адил хэмжээтэй гич, чимх нунтаг хар перец, яншуй

Бэлтгэх арга: Өндөг, давс, элсэн чихэр, гич, перецээ хольж хутгаад блендерт минут хэртэй хутгана. Холимогоо өтгөрүүлэлгүйгээр бага багаар ургамлын тосоо нэмнэ. Бэлэн болсон майонез руугаа нимбэгний шүүс, яншуйгаа хийж хутгана. Үүнийгээ өтгөртөл нь хөргөгчинд байлгана.

Сармистай майонез

Орц: Өндөгний шар 2 ширхэг, 250 мл ургамлын тос, 1 амны халбага элсэн чихэр, чимх давс, 1 цайны халбага гич, 2 цайны халбага уксус, 3 хумс сармис

Бэлтгэх арга: Сармисаа жижиглэж бүх орцуудаа блендерт хийж хутгаад сармисаа нэмнэ. Хөргөгчинд 2 өдрөөс ихгүй хугацаанд хадгална.

Эх сурвалж: www.podelkidetkam.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • цэцгээ

      (202.9.41.45) 2018-03-26 08:44
      • 0
      • 0

      Хэрэгцээ гарах бүрт өөрөө хийж бэлтгэх жортой танилцлаа. Баярлалаа. Заавал туршиж хийнээ

      Хариулах

    • цэцгээ

      (202.9.41.45) 2018-03-26 08:42
      • 0
      • 0

      баярлалаа

      Хариулах