Монгол нутгийн гайхамшигт өвөл

Монголын өвлийн гайхамшгийг мэдэрье гэвэл гэртээ бүү бүг. Монголын үзэсгэлэнт газруудад өвөл мориор аялахаас эхлээд өвлийн улиралд хийх сонин сайхан зүйл зөндөө. Танд дэндүү хатуу мэт санагдаж магадгүй ч оролдоод үзвэл харамсах нь юу л бол. 

Аялагч, зурагчин ноён Батзаяагийн 2015 онд Монгол орны төв хэсэгт орших Найман нуур хэмээх үзэсгэлэнт газар хийсэн морин аялалын гайхамшигт зургуудыг та бүхэнд толилуулж байна. Найман нуур гэдэг нь Хангайн нуруудын хэсэгт орших жилийн дөрвөн улиралд үзэсгэлэн гоогоо гайхуулж байдаг газар. 

Түүнтэй хамт явсан жуулчид өвлийн -10 хэмийн хүйтэнд мориор аялаж, одот тэнгэрийн доор майханд хоноглон нүүдэлчин ардууд, тэдний хүүхдүүдтэй уулзан учирч, байгалийн үзэсгэлэнг бахдан биширч, аян замын саад бэрхшээлийг даван туулж үнэхээрийн гайхамшигт адал явдал бүхий замыг туулжээ.  

Эцсийн үр дүнд тэд зэрлэг онгон байгальд нүсэр хотын дуу чимээ, стресс, замын түгжрэлээс гарч, технологийн хөгжилд баригдсан нэгэн хэвийн амьдралын хэвшлээсээ түр ч атугай салан гайхамшигт аялал хийсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа аж.  

Ноён Батзаяа жилийн дөрвөн улиралд Монгол орноор фото аялал зохион байгуулж, энэхүү аялалын сониноо фото зурагт буулган хүмүүсийн хүртээл болгож, нүд сэтгэлийн баясгадаг билээ. Түүний аялал, уран бүтээлийн байнгын олз омогтой танилцахыг хүсвэл  www.facebook.com/Ch.BatzayaPhotography and www.toursmongolia.com/tours/photo-tours хаягаар орж танилцаарай.

Мэдээллийг Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхий менежер Золоо бэлтгэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг toursmongolia.com сайтаас үзнэ үү.

Эх сурвалж: http://www.boredpanda.com/winter-images-of-mongolian-wilderness/

Англи хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 
  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.141) 2017-12-06 22:55
      • 0
      • 0

      БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах

    • Зочин

      (41.85.161.141) 2017-12-06 22:55
      • 0
      • 0

      БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.74) 2015-11-18 19:50
      • 0
      • 2

      Супер. Зурагчин Батзаяад баярлалаа. Үнэхээр гоё зурагнууд авдаг шүү.

      Хариулах