Африкийн зэрлэг овог аймгуудын аз жаргалтай амьдрал

Twitter Print
2015 оны 12-р сар 06-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

38 настай Германы гэрэл зурагчин Марио Герт амьтны арьсаар хийсэн өвөрмөц өмсгөл зүүж, өтөг бууцаар барьсан шавар урцанд амьдардаг анчин овог аймгийн хүмүүсийн дүрх төрхийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Тэрээр зэрлэг овог аймгуудын амьдралыг харуулсан ховор зургуудыг цуглуулахын тулд Африк тивээр долоон жил аялсан байна.

Кени, Намиби, Этиоп зэрэг орнуудын зэрлэг овог аймгийнхны дунд өдрүүдийг өнгөрүүлж байх үеэрээ тэдгээр хүмүүсийг маш их аз жаргалтай болохыг анзаарчээ. Амьдарч буй орчин нь хүнд, нийгэм нь хэдий энгийн ч Мариогийн амьдралдаа харсан хамгийн баяр хөөртэй хүмүүс байсан гэнэ. Ингээд алдарт гэрэл зурагчны түүхтэй танилц.

A woman from the Ethiopian Muris tribe, captured on camera by German photographer Mario Gerth, 38, who spent seven years travelling through Africa and documenting traditional societies

Этиопын Мурис овгийн эмэгтэй. Мурис эмэгтэйчүүд урууландаа таваг хэлбэрийн гоёл зүүх нь элбэг. Түүнийгээ шохой, хөрс зэргийг ашиглан өөрсдийн арьстай адил өнгөөр буддаг бөгөөд энэ нь тэдний гоо сайхны илэрхийллийн нэг хэлбэр аж.

Women from the Muris tribe wear huge lip plates as a sign of beauty, and make their own body paint from natural materials such as chalk and soil 

Гэрэл зурагчин Марио өөрийн найдвартай хөтчийг дагуулан овог аймгуудад зочилжээ. Энэ тухайгаа тэрээр ярихдаа “Би ховор овог аймгийнхантай уулзсандаа өөрийгөө маш азтайд тооцдог. Эдгээр хүмүүс гадны хүн ирэхэд эхлээд айж бишүүрхдэг ч биднийг аюулгүй гэдгийг мэдсэний дараа маш нээлттэй, зочломтгой болдог” гэжээ.

When girls hit puberty they have their bottom two teeth removed before a small hole is cut into the lower lip. A clay disc is then inserted into the hole, which is steadily increased, stretching the lip

Мөн охидын бэлгийн бойжилт явагдах үеэр тэдний доод хоёр үүдэн шүдийг авч, доод урууланд нь нүх цоолон жижиг шавар хавтанг байршуулдаг. Энэ нь аажмаар тэдний уруулыг сунгаж илүү том хавтанг байршуулахад хүргэдэг байна. Урууланд хийдэг шавар диск нь Английн хүүхэд залуусийн пирсингтэй адил өөрсдийгөө илэрхийлж байгаа нэгэн илрэл юм. Уруулын диск том байх тусам гэрлэж буй хосын эмэгтэйн аав илүү олон үхрийг хүргэнийхээ гэр бүлээс авах эрхтэй болдог.

Этиопын Сурма овгийн хүүхдүүд нүүрээ будан, ургамал, навч зэргээр гоёж гангардаг.

A young member of the Arbore tribe from Ethiopia's lower Omo Valley where people live a simple life, hunting and raising cattle 

Марио аяллынхаа явцад Этиопийн Арборе овог аймгийнхан дээр зочилжээ. Тус газар сүүлийн мянган жилийн хугацаанд амьдралын хэв маяг бараг өөрчлөгдөөгүй гэж хэлэхэд болно. “Омо” голын эрэг дагуу буй хүмүүс ан хийж, үхэр тэжээж амьдардаг. 

Эмэгтэйчүүд толгойгоо хар бараан хувцсаар далдалдагч, өнгөлөг ээмэг, хүзүүний зүүлт зүүх нь элбэг. Тэд дуу, бүжиг хийснээр сөрөг муу хүчийг үгүй хийдэгт итгэдэг байна. Сөрөг муу хүчийг зайлуулж чадсанаар тэдний амьдрал өсөн дэвжинэ гэж үздэг.

A boy from the Karo tribe, which is made up of about 1,000 people who survive on agriculture and fishing. Men  are known to paint their bodies and wear floral garlands and jewellery to celebrate important festivities or as a means of attracting the opposite sex

Каро овгийн хөвгүүн. Түүний овогт 1000-аад хүн байдгаас бүгд газар тариалан эрхлэн, загас барьж амь зогоодог. Эрчүүд баярын үеэр толгой дээрээ цэцэг тавьж, гоёл зүүдэг. Энэ нь тэдний эсрэг хүйстнээ өөртөө татах бас нэг арга ажээ.

Children from the Arbore tribe wear shell like hats to protect their heads from the sun 

Хүүхдүүд нарнаас хамгаалах дуулган хэлбэртэй малгай өмсдөг.

Women from the Arbore tribe cover their heads with black cloths but are known for their love of colourful necklaces and earrings  

Эмэгтэйчүүдийн биеийн будалт эрчүүдийг бодвол илүү өвдөлт ихтэй байдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд зэрлэг овгийнхны зарим эмэгтэйчүүд шавар хавтанг уруулдаа зүүхээс татгалзах болжээ. Учир нь доод хоёр үүдэн шүдийг сугалах явц зарим тохиолдолд хүнд гэмтэл учруулдаг байна.

Эрчүүд дайсны овог аймгийн хүнийг бүрэлгэсний дараа өөрийн биеэ зүсэж шархдуулдаг уламжлалтай.

A young woman from the Hamar tribe in Ethiopia wearing an animal skin and elaborate beaded jewellery

A young girl and her baby from the Hamar tribe. When a male relative wants to marry, a Hamar girl faces being beaten to create a 'blood debt' to remind him to help her if she goes through tough times in the future 

Байгалийн чулуун зүүлтээр гоёсон Хамаар овгийн эмэгтэй хүүхдүүдийн хамт.

Намибийн Химба овгийн баатар. Химба эмэгтэйчүүд маш нарийн загвартай гоёл өмсгөл зүүдэг бөгөөд энэ нь тэдний гэрлэсэн эсэх, хэдэн настайг нь хэлж өгдөг. Этиопын Даснек овгийн эмэгтэй (баруун талд) өнгөлөг зүүлт зүүсэн байна.

A young woman from the Hamar tribe and her child dressed in animal skin and intricate beaded jewellery

“Сури овгийнхон бие дээрх шархаараа бусдад гайхуулдаг” хэмээн Марио тэмдэглэлдээ бичжээ.

Зарим зан үйлүүд харгис хэрцгий байх үе бий. Энэ нь овгийнхоо залуу үеийнхэнд балчир байхаас нь эхлэн өвдөлт, цус зэргийг үзүүлж эртнээс хатуужуулж байгаагийн нэг хэлбэр юм хэмээн антропологчид үздэг.

An elderly woman of the Dassanech tribe in Ethiopia brandishes a hunting spear. In many tribal societies older people are revered and given higher social status than the young 

Этиопын Даснек овгийн жад барьсан ахмад эмэгтэй.

Овог аймгийнхны нэгэн сонирхолтой зан үйл бол насанд хүрсэн эрчүүд үхэр давж үсэрдэг уламжлалтай. Малын өтөг тараасан халтиргаатай газар арван таван үхрийг дараалан давж үсэрч чадсан тохиолдолд эмэгтэй хүнтэй гэрлэх эрхийг олж авдаг байна.

Хэрвээ сорилтыг давж чадахгүй бол шүүгч эмсүүдэд зодуулдаг гэнэ. Сорилтонд оролцохоор ирсэн эрчүүдийн гэр бүл, хамаатан саданг зодож жанчдаг. Үүгээрээ зодуулсан гэр бүлийнхэндээ хэцүү цагт туслах эрмэлзлийг оюун санаанд нь суулгаж өгдөг байна.

women are known to spend several hours each morning making themselves as beautiful as possible

Ихэнх овог аймгууд ахмадаа хүндэлж, удирдагчийнхаа үгийг сонсдог.

Марио Хойд Кенийн “Туркана” голын дагуу амьдардаг Самбуру овгийн хүмүүстэй таарчээ. Тус овгийн залуус 30 нас хүртлээ хүнтэй гэрлэдэггүй. Хөгшчүүл нь нийгмийн удирдах үүргийг гүйцэтгэдэг байна.

Анголагийн урд хэсгээр оршин суудаг Мумухуйла овог аймгийнхан. Тэд Намибийн хилийн хажууханд амьдарцгаадаг. Эмэгтэйчүүд өглөө болгон хэдэн цагийн турш нүүр болон биендээ байгалийн гаралтай өнгөт будгийг ашиглаж буддаг заншилтай. Түүний дараа үсээ янзална.

Марио хэлэхдээ “Барууны орнууд болон Африкийн овог аймгууд хоорондын хамгийн том ялгаа бол цаг гэж надад бодогдсон. Бид үргэлж л цагтай уралдан, хурал уулзалтанд яаравчилдаг. Гэтэл бидний цаг бидэнд хэзээ ч хангалттай байдаггүй. Харин эдгээр хүмүүс өдөр болгон гэр бүлийнхэнтэйгээ цагаа хамт өнгөрөөж, ан хийн, хоол ундаа хуваалцаж, эд зүйлс урлацгааж байна. Магадгүй энэ нь тэдний аз жаргалтай байдгийн нууц нь байх” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.