Хорин жилийн нөр их хөдөлмөр шингэсэн амар амгалангийн ертөнц

Зураач Кинг, Адамс нарт хотын их хөл хөдөлгөөнөөс холдох зорилгоор хувийн арал дээрээ өөрсдийн мөрөөдлийн жижигхэн байшин босгох санаа төржээ. Британи дахь Колумбийн Ванкупер арлын эрэгт хөвөгч арлыг худалдан авч, тэндээ нам гүм орчин бүрдүүлж, бүтээн босгох ажилдаа 20 жилийг зарцуулжээ.

Аз жаргалтай хосын гэрэл зургийн цомгоос хүргэе.

1991 он. Зураач Уэйн Адамс, Кэтрин Кинг нар байгальд зохицон амьдарч байгаа нь.

1992 он. Канадаас ирсэн хос соёл иргэншлээс тусгаарлагдаж, “Эрх чөлөөний боомт” нэртэй хөвөгч арал дээрээ амьдарсаар.

1998 он. Тэдний хувьд Британий Колумбын Ванкувер эрэгт байрлах энэ боомт нь хэн ч саад болохооргүй, байгалийн  сайхныг цогцлоосон газар ажээ.

2015 он. Тэдний бий болгосон энэхүү экологийн “диваажин”-нд хүлэмжээс эхлээд зургийн үзэсгэлэн, гэрэлт цамхаг хүртэл байх бөгөөд эдгээрийг хоёрдогч түүхий эд ашиглан хийж тод өнгөөр буджээ.

Мөн том цэцэрлэгт хүрээлэндээ хүнсээ тарьж ургуулахаас гадна нарны зайн хураагуураар цахилгаанаа үйлдвэрлэдэг байна.

Бид амьдралаа яг ийм л байдлаар өнгөрүүлэхийг хүсдэг байсан, түүндээ ч хүрлээ. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалж, чадах чинээгээрээ өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаагаас өөрцгүй юм гэж Кинг ярьсан байна. Бид өдөр бүрийг амар амгалан өнгөрөөж байна гэжээ.

Эрх чөлөөний боомтоо 20 жилийн турш бүтээн байгуулсаар байгаа ч одоо ч гэсэн бүрмөсөн дуусаагүй л байгаа аж.

Кэтрин болон Уэйн нар цаашид ч улам илүү ихийг хийхээр төлөвлөсөн байгаа аж.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.