"Лалын улс" бүлэглэлийн дараагийн бай Вашингтон

Twitter Print
2015 оны 11-р сар 17-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

“Лалын улс” бүлэглэл өчигдөр шинэ видеог цахим сүлжээнд тавьжээ. Уг видеонд “Сирид өгч буй агаарын цохилтод хамтран оролцсон улсуудыг Францад тохиосонтой адил хувь заяа угтах болно” хэмээн өгүүлсэн байна.

“Лалын улс”-ын хэрэглэдэг цахим хуудсанд дээрх бичлэг тавигдсан юм. Бичлэгийн эхэнд дор хаяж 129 хүний амийг авч одсон өнгөрөгч баасан гарагийн Парисын халдлагын хор уршгийг үзүүлж, дараа нь АНУ-ын төв Вашингтон руу халдахаар зэхэж байгаа тухай мэдэгдсэн байна.

Террористуудын эсрэг нэгдсэн барууны гүрнүүдийн дайн байлдааны үйл ажиллагаа, агаарын цохилтуудыг “Загалмайтнуудын халдлага” хэмээн “Лалын улс” бүлэглэл нэрлэдэг аж. “Загалмайтнууд”-ын эсрэг заналхийлсэн мэдүүлэг хийсэн хүнийг Алжирын Ал-Гареб хэмээх хүн байсан гэж үзжээ. Тюрбан малгай өмссөн эр Лалын дайчдын хамт Иракын Салахудин мужид видеог бэлтгэжээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газраас одоогоор видеоны талаар мэдэгдэл хийгээгүй байна. “Видеог бид баттай эх сурвалж мөн эсэхийг хэлж чадахгүй, гэхдээ байнгын сэрэмжтэй байх болно” гэж мэдээлжээ.

Харин Францын Засгийн газар Парист болсон халдлагыг тэдэнтэй дайн зарласан үйлдэл байсан тул Сири, Иракт явуулж буй агаарын цохилтоо зогсоохгүй хэмээн мэдэгдсэн юм.

Алжирын Ал-Гареб цааш хэлэхдээ “Европын бусад орнууд өөрсдийгөө аюулгүйд бүү тооц. Бид маш олон тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөг суурилуулсан бүс, занга, дуу намсгагчтай буу зэвсгээр зэвсэглэдсэн тул урьдынхаасаа ч илүү хүчтэй байгаа” гэжээ.

Мөн Иракийн Ал-Каррар хэмээх эр Сирийн дайныг зогсоох талаар хийсэн олон улсын яриа хэлэлцээрийн төлөө хариуцлагыг Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай тооцно гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.