Дэлхийн мэдээллийн агентлагууд хамтран ажиллах ёстой

Twitter Print
2015 оны 11-р сар 17-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

“Тоон эрин үед” оршин тогтнохын тулд дэлхийн мэдээллийн агентлагууд хамтран ажиллах ёстой гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Лим Сон Нам Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ гүйцэтгэх хорооны 39 дэх хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдлээ.

Түүний хэлснээр, энэ удаагийн хуралдааны "Хөдөлгөөнт холбоо хөгжиж байгаа энэ үед мэдээллийн агентлагуудын өмнө тулгарч буй шинэ боломж, сорилтууд" сэдэв нь ихээхэн анхаарал татсан асуудал юм. “Мэдээллийн урсгал даяаршиж, тоон технологи хөгжиж байгаа нь мэдээллийн агентлагуудад ноцтой сорилтуудыг болон өрсөлдөөнийг бий болгосон. Компьютер болон нийгмийн сүлжээнүүдэд дотоодод төдийгүй улс орон хооронд өндөр хурдаар мэдээллийг түгээх чухал үүрэг гүйцэтгэх үед уламжлалт мэдээллийн байгууллагууд хэзээд мэдээллийн чухал эх үүсвэр байж чаддаггүй” гэж Лим Сон Нам онцлон тэмдэглэжээ.

“Оршин тогтнохын төлөөх өрсөлдөөнд уламжлалт мэдээллийн агентлагуудын цаг үеэ олсон мэдээлэл нь маш чухал хүчин зүйл боловч үйл явдлыг цогцоор нь дамжуулах, дүн шинжилгээ хийх нь илүү чухал байж болох юм. Энэ утгаараа уламжлалт мэдээллийн агентлагуудын бодлогод мэдээлэл солилцох, хоёр талын, бүс нутгийн болон олон улсын түвшинд харьцуулсан дүн шинжилгээ хийх хэлбэрээр хоорондоо хамтран ажиллах хүчин чармайлтыг оруулах ёстой” гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч тэмдэглэсэн байна. “Чухам энэ шалтгаанаар ОАНА нь тоон эрин үед мэдээллийн агентлагуудын хувьд ирээдүйд илүү чухал байгууллага болно” гэж Лим Сон Нам дүгнэн хэллээ.

ОАНА-гийн гүйцэтгэх хорооны 39 дэх хурал Ёнхап агентлагийн дэмжлэгтэйгээр тус агентлагийн Сөүл хот дахь төв байранд болж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.