Лазанье хийх хялбар арга

Twitter Print
2016 оны 06-р сар 25-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Орц:

-Тал аяга цөцгийн тос

-300 грамм лазаньегийн хавтгай гоймон

-1 шил Болоньез Паста

-200 грамм татсан үхрийн мах

-200 грамм татсан гахайн мах

-Тал аяга дээд гурил

-4 аяга тослог сүү

-Давс, перец

-3/4 аяга пармезан бяслаг

Хийх арга:

Гоймонгоо зааврын дагуу чанана.

Үхэр, гахайн махаа болоньез пастатайгаа хуурч 10-аад минут буцалгана.

Тал аяга цөцгийн тосоо халааж хайлуулаад дээр нь гурилаа бага багаар хийж модон халбагаар тасралтгүй хутгана. 4 аяга сүүгээ бүлээсгэж, гурилтай холимог дээрээ аажмаар хийж 15 минут халааснаар сүүн соус бэлэн болно. Бага зэрэг давсаар амтлаарай.

Шарах шүүгээгээ цельсийн 190 градуст урьдчилж халаана. Тэвшээ тослоод дээр нь махтай соус, лазанье гоймон, сүүн соус, үрсэн бяслагаа дээр дээрээс нь бага багаар ээлжилж давхарлана.

Бүгдийг нь давхарласныхаа дараа шарах шүүгээндээ 30 минут жигнээд лазанье бэлэн боллоо!

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.