Хормын төдийд бэлтгэх амттай, 5 төрлийн салатны жор

2016 оны 09-р сар 15-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

Өдөржингөө ажиллаад ядарчихсан гэртээ ирэх үед заримдаа хоол хийхээс залхуурах үе бидэнд байдаг. Эсвэл баярын ширээгээ чимэх, гэнэтийн зочин ирэх, цаг хугацаа давчуухан, өлссөн үед түргэхэн хугацаанд хийгээд идчих, амттайхан салатны жор зайлшгүй шаардлагатай болдог. 

Тэгвэл эдгээр 5 төрлийн салатны жорыг мэдээд авахад илүүдэхгүй. Магадгүй таны "гарын" салат болох ч юм билүү.

1. Хавчны мах, улаан лоолийн салат

Орц: Хавчны мах /нарийн туузан/- 150 гр, улаан лооль 1 ширхэг, сармис - 1 хумс, хатуу бяслаг, майонез – 20 гр

Хавчны мах болон улаан лоолио нарийн туузан хэлбэртэй хэрчээд бяслагаа үрүүлээр үрнэ. Сармисаа буталж бяцлаад бүгдийг нь нийлүүлэн майонезтай хольж хутгаад л боллоо.

2. "Леди" салат

Орц: Тахианы цул мах – 300 гр, өргөст хэмх 150 гр, нөөшилсөн вандуй /хагас лааз/ - 150гр, зөөхий буюу цөцгий 150 гр, багц укроп, давс

Тахианы цул махаа 20 минут чанаад хөргөнө. Өргөст хэмхээ дунд зэргийн шоо хэлбэртэй хэрчинэ. Укропоо жижиглэн, хөрсөн тахианы цул махаа дунд зэргийн шоо хэлбэртэй хэрчинэ. Орцуудаа нийлүүлэн хольж, зөөхий болон давсаар амтална.

3. Байцаатай салат

Орц: Цоо байцаа, шинэхэн өргөст хэмх, сонгино, хиам, майонез, амтлагчууд

Хятад байцаагаа жижиглэж хэрчээд өргөст хэмхээ нарийн туузан хэлбэртэй хэрчинэ. Сонгиноо хагас цагираган хэлбэртэй, хиамыг нарийн хэрчинэ. Бүх орцуудаа нийлүүлэн майонез болон давс перецээр амтална.

4. Тахианы мах, жимстэй салат

Орц: Утсан тахианы цээж мах – 300 гр, 2 ширхэг чихэрлэг, исгэлэн алим, 250 гр лаазалсан ханборгоцой, 3 амны халбага майонез, амтлах төдий давс, перец

Утсан цээж махаа хавтгай хэрчинэ. Алимаа мөн адил хэрчээд, ханборгоцойгоо бүтнээр нь эсвэл дундуур нь хувааж хэрэглэнэ. Эдгээр орцуудаа бүгдийг нь нийлүүлэн майонез болон давс, перецээр амтална.

5. "Хоромхон" салат

Орц: 1 ширхэг шинэхэн улаан лооль, 100 гр цагаан талхны сухарь буюу хатаамал, 1 ширхэг зөөлөн бяслаг, яншуй, 1 хумс сармис, майонез

Улаан лоолио нарийхан хэрчээд бяслаг, яншуй, сармисаа  жижиглэн хатаамалтайгаа холин майонезаар амтална.

Эх сурвалж: www.detskoe-menu.com

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.