“Мүжи” бичил байшин Японы ирээдүй

Twitter Print
2015 оны 11-р сар 16-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Япончуудын зохион бүтээсэн шинэ бичил байшныг ердөө гурван төрлийн материалаар хийдэг учраас “Гурван тоорой” үлгэртэй зүйрлэн ярьдаг. "Мүжи" хэмээх энэ байшныг үйс, мод, хөнгөн цагаанаар хийсэн боловч бат бөх тал дээр мөн санаа зовох зүйлгүй аж.

“Tokyo’s Design Touch” уралдааны үеэр олонд толилуулсан энэ байшинг Японы тавилгын жижиглэн худалдагч, тусгай захиалгын Мүжи компани босгожээ. Тус компани угсардаг орон сууцны эд ангиудыг үйлдвэрлээд удаж байгаа юм. Тэдний хөнгөн жинтэй орон сууцыг ийш тийш зөөхөд хялбар, үнэ өртөг багатай тул хотын хөл хөдөлгөөнөөс холдож, тайван амьдрахад тохиромжтой хэмээн иргэд ярьжээ.

Жаспер Моррисон, Константин Грчик, Наото Фукасава нарын олонд танигдсан чадварлаг дизайнерууд тус бүрийн Мүжи байшны загварыг зохион бүтээсэн байна. Мүжи дотор Японы уламжлалт угаалгын өрөө, зуух, Татами дэвсгэр, шаланд бэхлэгдсэн гал тогооны тавилга болон хэрэгслүүд багтдаг. Энэ хөнгөн цагаан гэрийн доод давхар нь зай сайтай, дээд давхар нь тавилгатай боловч мөн л сийрэг.

Сүүлийн жилүүдэд Япон дахь орон сууц өмчлөгчид хуучин байшинг засварлан нүүж орохын оронд шинийг бариулахыг илүүд үзэх болсон. Үүнтэй уялдуулан байгаль орчин болон эдийн засгийн үүднээс ашигтай, босоо бүтэцтэй энэхүү орон сууцыг үйлдвэрлэх болжээ. Харин бичил орон сууцнуудыг сүүлийн үед хүмүүс ч илүү сонирхох болсон тухай “CNN” агентлаг мэдээлжээ.

Босоо, нимгэн бүтэцтэй Мүжи хэрэглэгчдийг өөртөө татах болсон шалтгаан нь зөвхөн шинэлэг загвартаа байгаа хэрэг бас биш гэнэ. Хүн ам шигүү суурьшсан Японд нэг квадрат "foot" (0.092 метр) газрыг ойролцоогоор 1,000 ам.доллараар зардаг. Мүжи байшингууд одоогоор худалдаанд гараагүй, тэдний үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч нягтшил сайтай мөн гурван давхар хүртэл өндөрт сүндэрлэн босох юм. Тэдний дундаж үнэ 180,000 ам.долларт хүрэх тухай “Quartz” веб сайтаас мэдээлсэн байна.

Эх сурвалж: Digitaltrends.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.